x

Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ

Туркийн хууль сахиулагчид Истанбул хотын захирагч, Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч Экрем Имамоглуг авлига, терроризмын хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд лхагва гаргийн өглөө баривчилжээ. AFP, DPA мэдээллийн агентлагууд түүний туслахын мэдэгдлийг эш татан энэ талаар мэдээлсэн байна.

Цагдаа нар Истанбул дахь гэрт нь үүрээр нэгжлэг хийж, түүнийг цагдаагийн төв байранд хүргэсэн гэж Туркийн телевизүүд мэдээлжээ. Эрх баригчид баривчилгааны дараа эсэргүүцлийн жагсаал гарахаас сэргийлж, Истанбул хотод дөрвөн өдөр жагсаал хийхийг хориглосон байна. Мөн Netblocks ажиглалтын байгууллагын мэдээлснээр, Туркт нийгмийн олон сүлжээнд нэвтрэх боломжийг хязгаарласан гэжээ.

Э.Имамоглуг баривчилсан нь түүний 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжид томоохон саад учруулж буйг ажиглагчид онцолж байна. Истанбулын их сургууль тодорхой зөрчлүүдийг харгалзан, түүний их сургуулийн дипломыг хүчингүй болгож байгаагаа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа баривчилгаа болсон нь улс төрийн зорилготой алхам байж болзошгүй гэж сөрөг хүчнийхэн үзэж байна.

Туркийн хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд их дээд сургууль төгссөн байх шаардлагатай. Истанбулын их сургууль зөвхөн Э.Имамоглуг төдийгүй нийт 28 хүний эрдмийн зэргийг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна.

Э.Имамоглу нь зүүний төвч үзэл баримтлалтай Бүгд найрамдах ардын намын улстөрч бөгөөд энэ амралтын өдрүүдэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлах төлөвтэй байсан аж. Тэрбээр 2019, 2023 онд Истанбул хотын даргаар сонгогдож, Эрдоганы эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын нэр дэвшигчдийг ялж байв.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 18 цаг 3 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 18 цаг 50 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 19 цаг 34 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 19 цаг 55 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 20 цаг 5 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 20 цаг 30 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 20 цаг 36 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 20 цаг 56 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 21 цаг 7 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 21 цаг 36 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 21 цаг 39 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 21 цаг 47 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 22 цаг 9 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 22 цаг 20 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Уржигдар 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Уржигдар 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Уржигдар 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Уржигдар 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Уржигдар 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top