x

Б.Пүрэвдорж: НДШ-ийг нөхөн төлснөөр НДСангийн орлого 7-15 тэрбумаар нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Малчид, хувиараа эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсныг УИХ өнгөрөгч долоо хоногт хэлэлцэн дэмжсэн билээ. Энэ долоо хоногт хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийнэ.

Б.Пүрэвдорж гишүүний өнгөрөгч баасан гаригт чуулганы хуралдаанд танилцуулснаар МАА-н салбар манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг эзэлж байгаа ч энэ салбарт ажиллагсдын тоо хүн амын 30 орчим хувь болдог байна. Мөн орлого нь тогтмол бус буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн амын тоо 230 мянга орчим.

Тиймээс тэдгээр иргэдийн нийгмийн баталгааг хангахын тулд УИХ Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн нөхөн төлүүлэх хуулийг баталсан ч 2017-2019 оныг дуустал хуулийн хэрэгжилт хангалтгүй буюу иргэд НДШ-ээ нөхөн төлөөгүй байна. Тиймээс хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд 2019 онд НДШ-ийн хувь хэмжээг багасгаж, хугацааг сунгасны дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 8000 орчим иргэн уг хуулийн үйлчлэлд хамрагдаж, 7500 малчин, 500 орчим хувиараа хөдөлмөр эрхлэгч НДШ-ээ нөхөн төлснөөр нийт 14,5 тэрбум төгрөгийн НДС-нд төвлөрүүлжээ.

Уг хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болсон байна. Харамсалтай нь өнгөрөгч онд хэд хэдэн аймгийн нутгаар /нийт 8 аймаг/ ган, зуд болж, НДШ-ээ нөхөн төлөх байтугай малынхаа өвс, тэжээлийг авч чадахгүйд хүрсэн байдаг. Мөн коронавирусын халдварын улмаас тогтоосон бүх нийтийн хөл хорио, хорио цээрийн дэглэмээс шалтгаалж хувиараа хөдөлмөр эрхэгчдийн орлого тасалдсанаар хуулийн үйлчлэлд хамрагдаж, НДШ-ээ төлж чадаагүй.

Тиймээс Малчид, хувиараа хөдөлмөр эрхэгчдийн НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай хуулийн үйлчлэлийг сунгахаар /2022 оныг дуустал/ төсөл өргөн барьсан Б.Пүрэвдорж гишүүн чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүдэд хандаж, “Хуулийн төслийг баталснаар 2021, 2022 оны төсвийн бүрэлдэхүүн буюу Нийгмийн даатгалын санд ямар нэг алдагдал үүсэхгүй, харин ч илүү орлого төвлөрүүлэх боломж бүрдэнэ. Мөн 2023 оноос эхлээд 7-15 тэрбум төгрөгийн нэмэгдэл бий болох боломжтой” хэмээн ярив.

Сануулахад, хуулийн төсөл санаачлах, өргөн барих нь УИХ-ын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрх хэдий ч УИХ-аар батлагдаж байгаа хууль, тогтоол болгон түүнийг хэрэгжүүлэх арга зам, эдийн засгийн болон нийгмийн үр дагаврыг нь тооцоолсон байх учиртай. Ингэж байж хуулийг хэрэгжүүлэх буюу даган мөрдөх боломжтой болдог.

Харамсалтай шинээр байгуулагдсан энэ удаагийн парламентын үед гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүд эдгээр хүчин зүйлүүд болон цаг үеийнхээ нөхцөл байдлыг тооцоолоогүй, хэрэгжих боломжгүй, тунхагийн шинжтэй байх нь түгээмэл болсон. Харин гишүүн Б.Пүрэвдорж гишүүний УИХ дээр хийсэн хуулийн төслийн танилцуулга, хуулийнхаа агуулга, ач холбогдлыг мэдэж товч бөгөөд тов тодорхой ярьж байгаа нь хоёр дахь удаагаа сонгогдсон туршлагатай парламентчийн хувьд жишиг болохуйц “ажил” байлаа.

Хууль санаачилсан нэртэй хэн нэгнээр бичүүлж орж ирээд чуулган, байнгын хороон дээр цаас ширтээд суучихдаг шинэхэн гишүүд, хуулийн үзэл баримтлалаа танилцуулахын оронд нөхцөл байдал яриад суучихдаг "поп" гишүүд ч гэсэн санаа авууштай.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • боломжгүй юм чинь хамрагдсан нь тийм бага хүн байлгүй яахав дээ (122.201.22.105)
    зочин
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
  • хувь хүн нөхөөд төлөх гэхээр өмнө нь орлого олж байсан түүнээсээ татвар төлж байснаа нотол гээд татвар дээр төлсөн мэдээлэл байхгүй бол тэгээд шууд боломжгүй гэдэг юм бна лээ, малчид нь харин яаж нотолдог юм байгаан мэдэхгүй (122.201.22.105)
    зочин
    2021 оны 01 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ДАЖБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо саяхан Тавдугаар сард дулаан өдрүүд давамгайлж, сүүл үеэр сэрүүсэх төлөвтэй байна 1 мин ИТХ-ын 2025 оны нөхөн сонгуульд дөрвөн нам оролцоно 2 мин Нийслэлийн хэмжээнд 2025 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 2-4-нд болно 4 мин Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 цаг 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 3 цаг 33 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 3 цаг 35 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 3 цаг 35 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 3 цаг 36 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 3 цаг 38 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 3 цаг 38 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 3 цаг 39 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 3 цаг 40 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 3 цаг 41 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 3 цаг 46 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 3 цаг 47 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 3 цаг 48 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 3 цаг 49 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 3 цаг 51 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 5 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа
Top