Ярилцлага

Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй” дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна
Ийм зүйлд хөтлөгдөж, хөрөнгө оруулагчдын ажлыг зогсоох нь “Монгол хөрөнгө оруулагчдад эрсдэлтэй орон” гэсэн мессэж өгнө. “Зөөвч овоо” ураны төсөл, Эрдэнэбүрэнгийн станцыг эсэргүүцэж байсан нөхөд одоо “Халзан Бүрэгтэй” төслийг эсэргүүцэж байна. Төр нүдтэй бол эднийг шалгах цаг болсон.
2024-11-12

Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг багасгана
АНУ бол ардчилал, шинэчлэл, шинэ улс төрийн бодлогыг дэмждэг улс. Тийм болохоор мэдээж Украиныг дэмжиж байгаа гэж бодож байна. В.Путины бодлого орчин цагт арай зохицохгүй. Хуучин ЗХУ-ын гегемоны бодлогыг бариад байгаа улс төрийн бүлэг. Цаашдын ирээдүй нь саруул сайхан байна гэж бодохгүй байна. Энэ бол маш аюултай бодлого юм.
2024-11-08

А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн хохирогч болж байна
Өмнө нь манайд гарсан цахим гэмт хэргийн хохирогчид ихэнх нь боловсролын түвшин доогуур, бүрэн дунд боловсролтой иргэд байсан. Гэтэл сүүлийн үед эсрэгээрээ дээд боловсролтой, ажил мэргэжилтэй, 35-44 насны ажил төрөл хийдэг, өөрөөр хэлбэл санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс байна.
2024-11-07

Н.Энхбаяр: Эрчим хүчний өртөг, үнийн зөрүү хэд байж болох вэ гэдэг зохистой хязгаарыг тогтоох ёстой
Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтыг байнга хийж явах ёстой байсан. Гэтэл тэгдэггүй, хөрөнгө оруулалт, мөнгөгүй гээд зогсоочихно. Улс төрийн шалтгаан, геополитик гээд зогсоочихно. Бид ТЭЦ-V дээр маш том алдаа гаргасан. 2017 онд Эрчим хүчний яам дээр тендер зарлагдаад, шалгаруулалт нь явагдаад, бараг ялагч нь тодорсон байхад цуцалчихсан. Ямар шалтгаан байсныг мэдэхгүй.
2024-11-06

Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн эх үүсвэрийг ирэх онд 1.2 их наяд төгрөгт хүргэнэ
Уур амьсгалын ногоон сан болон бусад олон улсын санхүүгийн эх үүсвэрээс хөрөнгө оруулалт босгож, амины орон сууцаа дулааны алдагдалгүй болгосон иргэдэд хөнгөлөлттэй зээлийг олгох, дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсэн өрхөд төрөөс 30 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
2024-11-01

Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан
Бид зардалд нь хяналт тавихад хэцүү, хөрөнгө оруулахад хүндрэлтэй учраас бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцдог аргачлалыг аваад АМНАТ хэлбэрээр орлогоо бүрдүүлье гэж байгаа юм.
2024-10-31

Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа явах боломжгүй
Монгол Улсын эдийн засгийн 80 хувь төрийн оролцоотой байна. 38 хувь нь төсөв, төрийн өмчийн том компаниудын борлуулалтын орлого гээд нэмбэл бараг 80 хувь болно. Төрийн эдийн засаг гэдэг ерөөсөө чөлөөт зах зээлийн эдийн засаг биш.
2024-10-29

Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын хувьд ч бидний хамгийн ойрын гуравдагч хөрш
Хоёр улс хил залгадаггүй ч Монгол Улсын хамгийн баруун цэгээс Казахстаны зүүн цэгийн хооронд 40 км орчим байгаа нь газар зүйн байршлын хувьд ч, түүхэн уламжлалын талаас ч гэсэн бидэнтэй хамгийн ойрын гуравдагч хөрш гэдгийг хэлэх нь зүйтэй.
2024-10-29

Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй
Газрын тосны үйлдвэрийг барих ёстой. Гэхдээ энэ замбараагүй зээлээ үнэн зөвөөр тайлагнаад зээл авах үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүнийг нэг мөр шийдэж, цэгцлэхгүй бол нөгөө Оюутолгой, Дубайн гэрээний араас орчих гээд байна.
2024-10-24

Д.Үүрийнтуяа: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн технологийн шийдлээ бид олчихсон
Үйлдвэр 2027 оны 12 дугаар сар гэхэд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Одоо ТЭЗҮ бүрэн боловсруулагдаж дууссан. Холбогдох тусгай зөвшөөрлүүд, бүх зүйлээ авчихсан. Ганц хийгдэх ажил үлдсэн нь нарийвчилсан зураг төсөл.
2024-10-23

Улс орондоо хэрэгтэй гэж үзсэн стандартыг боловсруулах, хэрэгжилтийг шүүмжлэх эрх хүн бүрт бий
Г.Тулгаа: Сүүлийн жилүүдэд Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уул уурхай, эрүүл мэнд, хүнс, зам тээвэр, барилгын салбарын нийт 2031 стандарт орчин үеийн шинжлэх ухаан техникийн түвшинд үзлэг зохион байгуулсан. 2031 стандарт гэдэг бол Монгол Улсын нийт стандартын гуравны нэг нь.
2024-10-20

Ж.Ариунаа: Манай улсад дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай
Хүүхдийн анхдагч хэрэгцээ болох хайрлуулах, тэврүүлэх, үнсүүлэх зэрэг нь хангагдаагүйгээс хүүхэд өөр зүйлд анхаарч, илүү сонирхолтой зүйлд татагдаж эхэлсэн байдаг. Аав, ээж хүүхдийн анхдагч хэрэгцээг хангаж чадаж байгаа эсэх дээр эхлээд анхаарах хэрэгтэй.
2024-10-14

Ж.Баярмаа: Хоригдож байх хугацаандаа иргэн амиа алдаж байгаа асуудлыг зүгээр орхиж болохгүй
Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт төрийн албан хаагчдыг шалгуулах гомдол, мэдээлэл 300-500 орчим ирж, түүнээс гурав орчим хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдэж байна. Тухайн хэрэгт хамгийн их холбогдож байгаа нь цагдаагийн алба хаагчид байгаа бөгөөд нийт гомдлын 93 хувийг эзэлдэг гэсэн судалгаа байна.
2024-10-14

Д.Ганболд: Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд боловсролын салбартаа анхаарах ёстой
Их сургуулийн химийн ангийг төгссөн хүн химийн шинжлэх ухааны онолын өндөр мэдлэгтэй байгаа. Хэрвээ тэр хүн дүнгийн голч өндөртэй, ёс зүйтэй, төлөвшилтэй бол тухайн хүнийг маш сайн судалж үзээд түргэвчилсэн багшлахуйн сургалтад хамруулаад багш болгох боломжтой. Энэ хүнд онолын мэдлэг нь байгаад байна шүү дээ. Арга зүйг нь МУБИС-д зааж өгөөд ажлын байранд гаргах боломжтой.
2024-10-13

Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно
Эрчим хүчний салбарыг либералчлах нь дан ганц яам хийчихдэг зүйл биш. Эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бид бүрэн дотоодоосоо хангадаг болох зорилтыг тавьж байна. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад асуудлыг иж бүрнээр нь хийж байж хэрэглээгээ хангана.
2024-10-08

Цахим толь бичгээс хэвлэмэл толь бичгийг хэрэглэх нь илүү үр дүнтэй
Хувийн өмчийн сургуулийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан үеэсээ эхлээд л англи хэл болон бусад гадаад хэлийг заалгачихсан байдаг тул монгол хэлний хичээлийг заахад бага зэрэг хүндрэлтэй байдаг.
2024-10-06

Р.Сэддорж: Төр бүтээн байгуулалт хийхээсээ илүү хувийн хэвшилдээ тэр орон зайг нь үлдээх ёстой
Тэргүүлэх 14 чиглэлээс эхний дөрвийг нь нэн яаралтай батлуулах ёстой гэсэн асуудлыг Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн. Хил дамнасан төмөр замын холболтуудыг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэнэ. Тавантолгойн станц, Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцуудын асуудлыг нэн яаралтай хэлэлцэхээр төлөвлөж байна.
2024-10-04

“Зариг” Өнөрөөгийн кейс Монголын хэвлэл мэдээллийн дархлааг үгүй хийсэн үү?
Б.Баярмаа: Өнөрөөд яагаад гэнэт нэг зэрэг олон хэрэг үүсгэчихэв гэдэг хамгийн том асуудал. Хууль зөрчсөн бол хуулийн хариуцлага хүлээх нь зөв. Гэхдээ өмнө нь яагаад тэр хэргүүдийг нь шалгаагүй байсан, яагаад гэнэт бүх хэргүүдийг сэргээгээд нэг дор шалгаж байгаад ямар нэг асуудал байна.
2024-10-03

Jay Van Bavel: Хамтын хүч
Ёс зүйгүй, буруу манлайлагчид хүмүүсийн үнэт зүйлийг буруугаар ашиглан тэднийг бие биенийх нь дайсан болгож, сэтгэл зүйн дарамт үүсгэх замаар хүчирхийлэл, бусдыг ялгаварлан гадуурхах зэрэг ёс бус үйлдлийг нийгмийн хэм хэмжээ болгож чаддаг. Ийм хүмүүсээр тархиа угаалгахгүйн тулд олон эх сурвалжаас мэдээлэл авах, өөрийн толгойгоороо задлан шинжилж дүгнэлт гаргах, буруу зүйлсийг эсэргүүцэх, доромжлолыг зогсоох зориг маш чухал.
2024-10-02

Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон
Хуримтлалын санг Нийгмийн Хамгааллын сайд удирдаж байгаа. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болсон. Үндэсний баялгийн сангуудыг хуулиараа гурван сайд удирдаж байгаа.
2024-10-02