x

Р.Даваадорж: Үндэсний баялгийн сан нь иргэний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой ярилцлаа.

-Хувийн хэвшлийн эзэмшилд байдаг стратегийн есөн ордын 34, 50 хувийг төр эзэмшихээр болсон. Нийгмийн тодорхой хүрээнд энэ заалт компаниудыг дампуурал руу хөтөлнө гэх шүүмжлэл өрнөж байгаа. Ер нь байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд хүртээхэд энэ бодлого нь хэр зөв бэ?

-Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-д “стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” гэсэн тодорхойлолт бий.

Манайд стратегийн орд гэж нэрлэж байна. Харин дэлхийн улс орнуудад стратегийн түүхий эд гэж нэрлэгддэг. Стратегийн түүхий эд гэдэг нь улс орны эдийн засаг, батлан хамгаалахын тогтвортой байдлыг хангадаг материаллаг үйлдвэрлэлийн үндэс юм. Стратегийн ашигт малтмалын жагсаалтад геополитикийн нөхцөл байдал, гадаад эдийн засгийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж болдог. ОХУ-ын стратегийн ашигт малтмалын түүхий эдийн тоонд түлш, эрчим хүчний нөөц, өнгөт болон ховор металлын хүдэр, үнэт чулуу, металл ордог. Стратегийн нөөцөд улс орны хүн амын амьдралын баталгаа болох усны нөөц ч багтаж болно. Тэгэхээр сүүлийн үед стратегийн орд гэж байдаггүй гэх яриа явах болсон нь буруу юм.

Манай улсын хувьд стратегийн 16 ордоос ес нь “хувийн хэвшлийн” мэдэлд байдаг. Тодруулбал, хоёр нь МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй байгаа. Сонгуулийн өмнө Баялгийн сангийн хуулийг баталсан. Тус хуулийн дагуу өнгөрсөн долоо хорногт болсон Засгийн газрын хурлаас стратегийн есөн ордыг эзэмшиж буй хувийн хэвшилд хэлэлцээрийн урилга хүргүүлж 34, 50 хүртэлх эзэмшлийн хувиа тогтоох талаар хэлэлцээрийн ширээнд урьж байгаа гэсэн мэдээлэл хийж байна лээ. Үүнийгээ хувийн бизнест шууд халдаж байгаа гэсэн үг биш хэмээн тодотгож байсан.

Өнгөрсөн жил энэ хуулийг өргөн барих үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хувьд өөр хувилбар дэвшүүлсэн боловч авч хэлэлцээгүй. Одоо бүх процесс батлагдсан хуулийнхаа дагуу явагдаж байна. Олон шүүмжлэл байх шиг байна. Венесуэль улс яг ингэж эхэлсэн гэдэг яриа нийтийн сүлжээнд маш хүчтэй явж байсан. Миний хувьд, Монгол Улсын хөгжил, уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар тогтсон бодлого үзэл баримтлал төлөвшөөгүй байна гэж үзэж байна. Гэнэт нэг хууль санаачилж батлаад нэг салбарыг орвонгоор нь эргүүлээд хаячихаж байна. Тиймээс Засгийн газрын бодлогын залгамж чанар муу байгаа нь уул уурхай, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хэрэгжилтэд сөрөг нөлөөлөх гол нөхцөлийн нэг байх боломжтой байна.

-Энэ хуулиар Баялгийн сангийн хуваарилалтыг хийхэд ямар менежмент хэрэгжүүлэх нь бодитой гэж танай намынхан харж байсан юм бэ?

-Үндэсний баялгийн сангийн хуулийн тухайд манай нам зарчмын зөрүүтэй саналтай байсан. Засгийн газраас өргөн барьсан Үндэсний баялгийн сан нэртэй хууль нь дарга, эрх мэдэлтэнг хамгаалж, давуу эрх олгох, ялгаатай байдал бий болгох хуулийн төсөл байна гэж тухайн үед зөндөө учирласан ч хэн ч сонсоогүй. Сүүлийн найман жилд Монгол Улс авлигын үзүүлэлтээр 50 байраар ухарч, ардчиллын индексээр уруудан доройтож байгааг олон улсын байгууллагын дүгнэлт харуулж байна. Үндэсний баялгийн сан нь иргэн хүний биш, даргад давуу эрх олгодог тусгай сангуудын нэг болсон шүү дээ. Одоо сайд нарын удирддаг 22 тусгай сан бий. ЖДҮ, Боловсролыг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих, Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг сангуудын ард юу нуугдаж байсныг монголчууд мэддэг болсон баймаар. Саяхан хэд хоногийн өмнө Эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлагыг хуулийнхан баривчлах шиг боллоо.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуулиар Хуримтлалын санг Нийгмийн Хамгааллын сайд удирдаж байгаа. Хөгжлийн сан нэртэй төсвөөс гадуур дахин нэг төсөв бий болсон. Уг нь Үндэсний баялгийн санг улстөрчдөөс хараат бус байлгасан тохиолдолд цэцэглэн арвиждаг гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг л дээ. Өнөөгийн Үндэсний баялгийн сангуудыг хуулиараа гурван сайд удирдаж байгаа.

Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгохгүй, “Эрдэнэс Монгол” компанид бүгдийг нэгтгэж, ашиг гарвал хуваарилдаг байх нь иргэнд гоё сонсогдох байх. Гэвч бодит байдал дээр авлигын шинэ сангийн үйл ажиллагаа эхэлсэн гээд хэлчихэд буруудахгүй гэдгийг бидний туулж ирсэн богинохон хугацааны түүх харуулж байна шүү дээ.

-Есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авснаар Баялгийн санд багцаагаар хэчнээн хэмжээний хөрөнгө төвлөрөх бол?

-2025 оны төсвийн төсөл өргөн баригдсан. Тус төсөлд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1-д заасны дагуу АМНАТ ашигласны төлбөрийн орлогоос 1.8 их наяд төгрөгийг Ирээдүй өв санд, тус хуулийн 11.1.2-т заасны дагуу төрийн өмчит хуулийн этгээдийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 500 гаруй тэрбум төгрөг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр байгаа. Хэрвээ есөн ордын тодорхой хувийг төрийн эзэмшилд авах юм бол Хуримтлалын санд төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдэж таарна. Гэхдээ урт хугацаандаа ямар үр дүн авчрахыг би мэдэхгүй байна.

-Төрийн хувь эзэмшлийг төлөөлж компанийн ТУЗ-д орсон төлөөлөгч өөртөө ашиг гаргаж авлига, хулгай хийх, компанийн засаглалыг сулруулах сөрөг талтай хэмээх шүүмжлэл бас гарч байна. Энэ хэр бодитой шүүмжлэл вэ?

-Төрийн өмчит компани дээр л авлига, хулгайн хэрэг гарч байгаа. Хувийн өмчит аж ахуйн нэгжүүд дээр ийм асуудал гардаггүй гэдгийг одоо олон хүн ойлгож байгаа болов уу.

-Ер нь цаашид төр “алга дарам цаасаар улсын өмчийг авсан биз дээ” гээд хувийн хэвшлийн өмч хөрөнгө, эзэмшил рүү халддаг жишгийг үүгээр бий болгож байна уу?

-Манай дотоодын нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувийг төрийн оролцоотой хуулийн этгээд бүрдүүлж эдийн засаг дахь төрийн оролцоо олон жил өндөр хэвээр явж байна. 2023 оны хувьд гэхэд л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь алдагдалтай ажилласан. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс тавантолгой ХК-ийн ашгаас энэ алдагдлыг хааж яваа. Хувийн хэвшилтэй зэрэгцэн төрийн өмчит компани, үйлдвэрийн газар байгуулж үр ашиггүй ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх, төрийн болон орон нутгийн өмч үнэгүйдэх төрийн зардал нэмэгдэж байгаа нь улс орны хөгжилд “хорт хавдар” мэт тээг болж байгааг бүгд л мэдэж байх ёстой юмсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 46 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 48 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 49 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 50 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 51 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 52 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 13 цаг 52 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 49 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 4 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 6 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 7 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 8 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 9 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 11 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 12 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 13 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 14 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 16 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 18 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 19 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top