Ярилцлага

Б.Лхагважав: НӨАТ-ын 90 хувийг нь хүртэл буцаан өгч болно
Даанч коммунистууд иргэндээ татвар буцааж өгөх, даатгалаас ахиухан мөнгө өгөхөөс дандаа айж явдаг. Л.Оюун-Эрдэнэ үүн дээр тоглолт хийж мэдэхгүй. Мэдэх учиртай сайд нар нь коммунист учраас мэдүүлэхгүй байна. НӨАТ-ыг 90 хувь хүртэл буцаавал татварын орлого улам л давж биелнэ. Бусад татвараа, даатгалаа эрүүл болгоно.
2024-10-01

Н.Одонгуа: Эмийн талаар бодлогын шийдэл алга
ДЭМБ-ын гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар үр ашигтай байдлаараа 191 орноос 145 дугаарт жагссан. Хүн амын дундаж наслалт 2023 онд 71.5 хүрч, дэлхийд 114-т тус тус эрэмбэлэгдэж сүүл мушгиж байна.
2024-09-28

Уяач Т.Галбадрахад зодуулсан залуугийн ээж: Хүүг минь зодоод зогсохгүй “Та нар шиг хонинуудыг нядлаад хаячихна шүү” гэж сүрдүүлсэн
Хүүг маань цохиж унагаахыг харсан. Ухасхийгээд хүрээд ирэхэд хүү маань газар ухаангүй, хамарнаас нь цус гарч байсан. “Хүүе ээ чи чинь хүүхэд алчихлаа, яаж байгаа юм бэ” гэхэд нөгөө эр “Хохь чинь” гээд яваад өгсөн.
2024-09-27

Р.Батболд: Төсвөө алдагдалгүй батлахаас эхлээд эдийн засгийн эрсдэлээ бодитой харах ёстой
Татвар гэдэг бол төлдөг хэсэгт нь ачаа үүрүүлээд төлөхгүй хэсэг нь завшаад байж болохгүй. Гол нь системийн гажуудал байна. Төлбөр тооцооны бэлэн бус хэлбэрийг хуульчлах цаг нь болсон, хуулийн төсөл өргөн барина.
2024-09-26

Ж.Цогтсугар: Монголчууд бид архинаас болж гэр бүл, оюун санаагаа устгаж байна
Монголын эрэгтэйчүүдийн гэр бүл хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, аюулгүй байдлын ухааны доктор Ж.Цогтсугартай ярилцлаа.
2024-09-26

Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу
Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоохоос илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн Компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсч байгааг ойлгох цаг болсон.
2024-09-25

М.Хандармаа: Хүүхэд үе тэнгийнхнээ дээрэлхэж, гэмтэл учруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ
Гэмт хэргийн субьект болох насны доод хэмжээ нь 14 нас байдаг. Түүнээс дээш насны хүүхэд гэмт хэргийн шинжтэй үе тэнгийн дээрэлхэлт үйлдэхдээ бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүснэ.
2024-09-22

Н.Ганбаа: Агааржуулалтаа сайжруулбал дулаан байхаас гадна эрчим хүчээ хэмнэх болoмжтой
Айлуудын газрыг төр чөлөөлж авч өндөр барилга барьснаас, яндангүй бүсээ зарлаад, тухайн газар дээрээ иргэд өөрсдөө шууд хаус хороолол болгон хувиргах боломжтой. Олон жил нөлөөлөх гэж оролдсоны эцэст төр засгийн бодлого жаахан наашилж байна. Пассив хаус бариулбал 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон.
2024-09-20

Н.Алтанзул: Өсвөр насны хүүхдүүд ганцхан хүчин зүйлээс болж амиа хорлохгүй
Гэр бүл салалт, гэр бүлийн хараа хяналт муу байх, эцэг эх нь ямар нэгэн донтолт, архины хамааралтай байх, эцэг эхтэйгээ хамт амьдардаггүй зэрэг олон нөхцөл байдал нөлөөлж байна. Үүнээс гадна үе тэнгийн харилцааны асуудал, дээрэлхэлт, хайр дурлалын асуудал.
2024-09-18

О.Баасанхүү: Батлан хамгаалах яамаа Дорнод, Уул уурхайн яамаа Өмнөговь руу нүүлгэх үү?
Энэ чинь коммунистуудыг төрд гаргасны л гай шүү дээ. "Илгээлтийн эздээр хот байгуулна" гэдэг хөөсөрсөн байдлаараа хандаж байна. Мэдлэггүй, сэтгэлгүй хүмүүсээр төрөө удирдуулж байгаагийн зовлон маань энэ.
2024-09-16

Д.Готовдорж: Шүтээн болсон Сэгс цагаан богд нэрийг гуйвуулж, ус нутгийг минь гутаасанд харамсч байна
Баянхонгорын Шинэжинст сумын иргэдээс уучлалт гуйж, ард түмэн, хойч үед зөв мэдээлэл өгч, алдаагаа засах шаардлагатай байна. Энэ тал дээр Ерөнхий сайд ч гэсэн анхаарах байх. Өөдлөх айл үүд хаалганаасаа гэдэг шиг зөвлөх хүн гэдэг бол нэрнээсээ зөв байх ёстой биз дээ.
2024-09-13

Ц.Сүхбаатар: Путин зорилгоо биелүүлсэн. Харин Монгол хүнд байдалд үлдэж байна
Дайн байлдаан болоод цэргийн гэмт хэрэгтэн болчихсон, барууны орнуудтайгаа илэрхий дайсагначихсан өнөө үед тэр хүнийг зориуд авчирч байгаа үйлдэл нь Монгол Улс хэний талд байна гэдгийг харуулж буй хэрэг болчихож байна л даа. Тэрийг барууны орнууд маш тодорхой хэлж байна.
2024-09-12

О.Батханд: Хотын даргын хийсэн мэдэгдэл бол улс төрийн маш том алдаа
Хууль зүйн сайд байсан хүнтэй хууль, шүүх яриад яахав, надаас илүү мэдэх хүн. Харин хулгайч байвал нэрээр нь хэлээд, бусдаас нь уучлал гуйх хэрэгтэй. Хүн гүтгэх, доромжох чинь эрүүгийн ялтай...
2024-09-11

Н.Мандуул: Үл хөдлөх хөрөнгө, газрын төлбөрийг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулна
Одоо бол хотын төвд том газартай хэрнээ түүнийгээ ашигладаггүй. Эсвэл үнэ хүргэж зарах гээд хүлээгээд байдаг тохиолдлууд байна. Энэ нь газрын төлбөр хэт бага байгаатай холбоотой. Тиймээс үүнийг бид эргэж харна. Зориулалтын дагуу ашиглаж байна уу. Хэдэн жил ашиглаагүй байна гэдгийг үзээд болохгүй бол нийслэлийн өмчид буцаан авна.
2024-09-10

Э.Шижир: Хурдан эв зүйгээ олж, гангийн төслөө үргэлжлүүлэх ёстой
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчлахаар төлөвлөж буй төрийн өмчит ААН-ийн жагсаалтад 2010 онд оруулсан. Энэ үед Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хөрөнгөд Кью Эс Си компаниас оруулсан хөрөнгө 80 гаруй хувийг нь эзэлдэг болчихсон байсан.
2024-09-09

Гурван талын эрх ашгийн тэнцвэр цоо шинээр томьёологдохын босгон дээр
Д.Болдбаатар: Америкчуудын хувьд Монголын газрын ховор элемент, бараг өнө мөнхийн гэж болохуйц газрын гүний тогтвортой дулааны нөөц онцгой чухал. Зарим улс орны хувьд газрын гүний дулааны нөөцийг ашиглахын тулд 20-80 км гүн цооног ухах хэрэгтэй. Тэр нь бараг бүтэшгүй зүйл. Харин Монголын хувьд илүү хялбар.
2024-09-09

Л.Лхагвадулам: Миний аав ард олон, цэргүүдээсээ “Залуу жанжин”, “Улсын Баатар” цол хүртсэн
Монгол ардын хувьсгалт цэргээ Халх голын фронт дээр удирдаж байх үедээ 27-хон настай байлаа. Энэ нэрийг аавд цэрэг, олон түмэн хайрласан юм.
2024-09-06

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт: Хүүхдэд ээлтэй хотыг бид бий болгоно
Орон нутгийн сонгуулийг эрх баригчид ирцгүй болгочихсон. Тийм ч болохоор баасан гаригийг сонгосон. Та бүхнийг санал өгүүлэхгүй байх бүх л аргыг хэрэглэж байгаа шүү. Тийм болохоор идэвхтэй оролцоод дүнгээ тавиад өгөөрэй л гэж хэлмээр байна.
2024-09-06

Б.Тэгшжаргал: Монголчууд эрх чөлөөтэй мэт боловч сэтгэлгээний хувьд аль хэдийнэ шоронд оржээ
Цөөн хэдэн гэр бүлийг эс тооцвол иргэд дарамттай, сэтгэл зүйн олон зовнилтой амьдарч байна. Ойр зуурын асуудал нь л чухал болохоос эрх чөлөө, улс орны нийгэм, эдийн засгийн асуудал чухал биш байна. Тиймээс иргэд бухимдсандаа болж сошиалд бусдыг гутаан доромжилж байна.
2024-09-05

Б.Жавхлан: Хувийн хэвшил, эдийн засгийн өсөлтөө дэмжсэн хөрөнгө оруулалтууд хийнэ
Хоногт 250 мянган м3 ус цэвэрлэх хүчин чадалтай “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж”-ийн барилга угсралтын ажилд 80 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгаж, “Хөшигийн хөндий-Шинэ Зуунмод хот”ын дэд бүтэц, 500 мянган хүн амын төлөвлөлт бүхий “Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөлд шаардагдах санхүүжилтийг шийдсэн.
2024-09-04