x

Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг багасгана

Олон улс судлаач, философийн шинжлэх ухааны доктор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.

-АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль сая болж дууслаа. Сонгуулийн үр дүнг судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Америкийн ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн цаг үеийн амьдрал, уур амьсгалд маш их нөлөөтэй. Тэр утгаараа энэ сонгуулийг анхаарахгүй байх аргагүй. Үр дүнг нь дэлхий нийтээрээ чих тавин хүлээж суулаа. Америкийн ерөнхийлөгчөөр Д.Трамп тодорсон нь маш чухал үйл явдал боллоо.

Энэ хүний үзэл бодол цаашдаа практик дээр тодорхой болно л доо. АНУ бол дэлхийн ардчиллын үлгэр жишээ орон учраас Америкийн улс төрийн том бие хүн тодорч гарч байгаа нь тун нарийн үйл явц юм. Тэр тодорч байгаа хүн нь ч өөрөө олон саад бэрхшээлийг туулахдаа сүрхий ухаан зарж амжилттай даван гардаг юм байна гэж харагдлаа. Дональд Трамп дэлхийн улс төрийн амьдралд их нөлөөтэй. Цаашдаа практик үйл ажиллагаа явагдах нь тодорхой. Тиймээс их өөдрөгөөр харж байгаа. Монгол бол АНУ-тай ямагт сайн харилцаатай байдаг. Америкийн улс төрийн амьдралд дандаа сайн сайхныг хүсэж, өөдрөг үзэл бодлоор хандсаар ирсэн.

-Дональд Трамп “Би ялбал Орос, Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана” гэж мэдэгдэж байсан. Энэ амлалт хэдий хугацаанд хэрэгжих боломжтой юм бол. Эсвэл улс төрийн шоу байв уу?

-П.Трампын ялалт Орос, Украины дайны дэлхийг хамрах хүрээг багасгах байх гэж бодож байна. АНУ бол ардчилал, шинэчлэл, шинэ улс төрийн бодлогыг дэмждэг улс. Тийм болохоор мэдээж Украиныг дэмжиж байгаа гэж бид бодож байна. Монголчуудын ихэнх нь ч тэгж боддог байх. В.Путины бодлого орчин цагт арай зохицохгүй. Хуучин ЗХУ-ын гегемоны бодлогыг бариад байгаа улс төрийн бүлэг. Цаашдын ирээдүй нь саруул сайхан байна гэж бодохгүй байна. Энэ бол маш аюултай бодлого юм.

Д.Трампын геополитикийн нөлөөлөл дэлхий дахинд ямар бол?

-Сайн талаас нь харж байна. Дональд Трамп бол энэ байр сууриндаа хүрэх гэж олон янзын улс төрийн үйл ажиллагаа явуулсан л даа. Тэр бүхнээр нь дүгнэх аргагүй. Одоо ирэх хугацаанд түүний жинхэнэ нүүр царай тов тодорхой харагдана гэж улс төр, олон улсын харилцааг сонирхдог хүний хувьд бодож байна.

Улс төрийн амьдрал бол тэр чигтээ хүчний харьцаа. Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шиг л харагддаг. Тэгэхээр Америкийн тал бол шинэчлэлт, өөрчлөлт, нийгмийн дэвшлийн төлөө байдаг. Тиймээс бид энэ талд байх нь зөв гэж судлаачийн хувьд үзэж байна. Орос, Хятад хоёр манай мөнхийн хөрш учраас мэдээж хүндэтгэж харьцана. Гэхдээ тэдний бодлогын алдааг давтаж болохгүй. Үүнд нарийн дипломат ухаан хэрэгтэй.

-Д.Трамп Америк орныг цаашид хэрхэн удирдах бол. Дэлхийн эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ?

-Тэр бол Америкийн улс төрийн уламжлалт бодлогыг эрс өөрчлөн, хэтэрхий зүүн рүү хазайх хүн биш. Тиймээс Америкийг сайн удирдана гэсэн төсөөлөлтэй байна. Долларын ханш бол цаг үеийн улс төрийн бодлогоос гадна эдийн засгийн харилцаанаас хамаардаг болохоор өөрчлөгдөх нь гайгүй. Долларын үнэ цэнэ унана гэж байхгүй. Тийм учраас түр зуурын ханшны өөрчлөлт байж болно. Тухайн орон Америктай ямар харилцаатай байхаас хамаарна. Ер нь өөдрөг үзэлтэй байгаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 41 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 43 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 44 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 45 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 46 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 46 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 13 цаг 47 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 44 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 18 цаг 58 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 0 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 2 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 3 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 4 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 5 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 6 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 8 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 9 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 10 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 13 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 14 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top