x

Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр ярилцлаа.

-Олон жилийн дараа Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээ ашиглалтад оруулж байна. Энэ утгаараа тус цахилгаан станцын ач холбогдлыг та салбарын сайдын хувьд хэлэхгүй юу?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт-ын эхний блок ийнхүү ашиглалтад орж, анхны галлагаагаа эхлүүллээ. Ингээд эхний хоёр сар туршилтын ажиллагаа бүрэн дуусна. Өвөл хаяанд ирлээ. Тэр дундаа 2024-2025 оны өвлийн ид ачааллын үеэр энэхүү станцын ач холбогдол илүү тод мэдрэгдэнэ. Энэ утгаараа тус станцыг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн “Бодь групп”-ийнхэндээ Эрчим хүчний сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Бөөрөлжүүтийн станцын эхний энэхүү блок анх 2016 онд барилга угсралтын ажил нь эхэлж, түүнээс хойш найман жилийн дараа галлагаагаа асааж байна.

-Өвлийн оргил ачааллын үед ач холбогдол нь илүү мэдрэгдэнэ гэлээ. Яг ямар байдлаар тооцоолол гарч байгаа юм бэ?

-Юу л даа, өмнө буюу 2022 оноос өмнө манай улсын цахилгаан эрчим хүч хэрэглээ энергийн хувьд 4-ээс 4.8 хувьтай, өвлийн оргил ачааллын үед дээд тал нь зургаан хувь хүртэл өсч байсан. Харин ковид дууссаны дараа манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үеэр чадлын хувьд 12 хувь хүртэл өсч байсан. 12 хувь өснө гэдэг бол ойролцоогоор 210 гаруй Мвт-ын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа энэ өвөл ийм хэмжээний эрчим хүчний хэрэгцээ бидэнд байсан. Тэгэхээр 210 Мвт-аар өсч байгаа хэрэгцээний 150 Мвт-ыг энэхүү Бөөрөлжүүтийн цахилгаан станц орлох боломжтой болсон нь маш сайн мэдээ. 150 Мвт гэдэг бол зөвхөн эхний блокоос гарах хүчин чадал. Энэ төсөл нь нийт 600 Мвт хүчин чадалтай цахилгаан станц байгаа.

-Тэгэхээр дараа дараагийн блокууд хэдэн оноос эхэлж галлагаагаа эхлүүлэхээр байгаа юм бэ?

-Эхнийх нь бид сая ашиглалтад хүлээж авлаа. Харин хоёр дахь блокийг ирэх оны 10, 11 дүгээр сарын үед ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин гуравдугаар блокийг 2027 онд багтаан ашиглалтад оруулна гэдгийг хөрөнгө оруулагчид бидэнд хэлсэн. Тэгвэл эцсийн блокийг 2028-2029 онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байгаа юм. Ингээд үндсэндээ 2029 он гэхэд Монгол Улсад 600 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ станцын онцлог нь уурхайгаа өөрсдөө ашиглалтад оруулсан. Тэрхүү уурхайгаасаа конверт буюу туузан дамжлагаар нүүрсээ станц руугаа зөөдөг технологитой. Ерөнхийдөө хувийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болж байна. Цаашлаад бусад хувийн хэвшлүүддээ хандаж хэлэхэд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарыг либералчлах асуудлыг оруулж өгсөн байгаа. Энэхүү асуудалд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ. Энэ бодлого бодитой хэрэгжих үү?

-2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн том зорилтуудын нэг. Тэгэхээр либералчлах асуудал дан ганц яам хийчихдэг зүйл биш. Олон цогц ойлголтууд цаана нь явдаг. Юутай ч эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бид бүрэн дотоодоосоо хангадаг болох зорилтыг тавьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн станц барина гэдэг бол өрөөсгөл. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад асуудлыг иж бүрнээр нь хийж байж эрчим хүчний хэрэглээгээ хангана. Энэ утгаараа Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдэг зорилтыг тавьж ажиллаж байна.

-Эрчим хүчний үнэ өртгийн хувьд ямар байх бол. Үнийн асуудал сүүлийн үед их яригдах болсон шүү дээ…?

-Үнийн хувьд нэг киловатт цагийн эрчим хүчийг 8.95 центээр нийлүүлнэ гэсэн цахилгаан худалдан авах гэрээ байгуулчихсан байгаа. Өмнө нь ашиглалтад орчихсон яваа ДЦС-4-ийн хувьд дунджаар манай цахилгаан эрчим хүчний нэг кловатт цагийн үнэ 280-285 орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ үнийг ахуйн хэрэглэгчдэдээ бид 140 төгрөгөөр тооцон өгч байгаа. Өөрөөр хэлбэл, өртөг нь 258 төгрөг атлаа хэрэглэгчдэд 140 төгрөгөөр өгч байна гэсэн үг. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай төвийн эрчим хүчний систем эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллах болсон нь үнэн.

-Удахгүй ашиглалтад орох, ажил нь эхэлчихсэн өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр юу байгаа вэ?

-Улсын хэмжээнд тусдаа хоорондоо холбогдоогүй бие даасан дөрвөн эрчим хүчний систем үйл ажиллагаагаа явуулж байгаа. Баруун бүсийн хувьд эрчим хүчнийхээ ихэнх хувийг бид ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орох ажлыг яарах хэрэгтэй байгаа. Энэ ажил эхэлчихсэн явж байна. Юуны өмнө 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахын тулд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай бүх хэлэлцээрээ хийж дууссан байгаа. Энэ жилээс бүтээн байгуулалтын ажил нь эхлээд явж байна. Өнгөрсөн жилүүдэд баруун бүсэд хамгийн өндөр буюу 54 Мвт-ын эрчим хүч шаардсан гэж үзэхэд энэхүү 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихвол ойрын жилүүдэд бид баруун бүсээ эрчим хүчээр дотоодоосоо хангаад явна гэсэн үг. Зүүн бүсэд бид Дорнодын цахилгаан станцыг 50 Мвт-аар өргөтгөсөн. Тэгэхээр энэ жилийн тухайд төвийн бүсээс зүүн бүс рүү явуулдаг эрчим хүч хэмнэгдэнэ. Тодорхой хэлбэл, төвийн бүсэд 30 Мвт-ын чадал сул гарч ирж байгаа гэсэн үг. Өмнө бүс бол төвийн эрчим хүчний системтэй 100 хувь холбогдчихсон. Тэгэхээр төвийн эрчим хүчний систем дээр л дутагдал гарна гэсэн үг. Үүнийгээ зүүн бүсийнхээ хэмнэлтээр нөхчихнө. Цаашид Бөөрөлжүүтийн цахилгаан станц үе шаттайгаар нэмэгдэнэ. Мөн Төв аймгийн Баян сумын нутагт бид сая 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах шаваа тавилаа. Багануур дээр 50 Мвт-ын хүчин чадалтай батерей хуримтлалын станцыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд том зургаараа Монгол Улс эрчим хүчнийхээ хараат байдлаас гарч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох боломж нээгдэж байгаа юм аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Чойжилсүрэн-д: 1. Ковид тусаад монголын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн биш. Хэрэглэгчдийн тоо, ачаалал нэмэгдэж байгаа. ЭНэ бол жам ёсны үзэгдэл. Улсын хөгжилтэй холбоотой. Ковид биш шүү. 2. Хувийн хэвшлээс цхилгаан сьанц барих маш олон төслийг МАН тэргүүтэй улс төрийн намууд удаа дараа унагаж байсан. MSC,MAK -ийн төслүүдийг танай өмнөх удирдагч нар чинь дэмжсэн бол Бөөрөлжүүтийн хэмжээний цахилгаан станц хэдэн жилийн бий болох байлаа. 3. Улс төрчидгэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс улс орны хөгжлийг хойш нь татаад байгаад МАН,АН,ХҮН дүгнэлт хийгээрэй
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 45 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 47 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 48 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 49 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 50 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 50 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 13 цаг 51 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 48 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 3 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 4 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 6 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 7 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 8 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 10 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 11 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 12 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 13 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 15 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 17 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 18 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top