x

Л.Мөнхбаясгалан: Мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй

УИХ-ын гишүүн, сэтгүүлч Л.Мөнхбаясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та энэ долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдтай мэтгэлцээн хийнэ гэсэн байна лээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Үүнийг жаахан тайлбарлах хэрэгтэй юм билээ. Өмнө нь баасан гариг бүр Ерөнхий сайд чуулган дээр мэдээлэл хийдэг. Сөрөг хүчний гишүүд нь асуулт асуудаг байсан. Харин шинэ дэгээр бүлгийг төлөөлж мэтгэлцэгч гишүүн байгаад 20 минутын турш микропоныг нь нээж өгөх юм билээ. Энэ хооронд залгуулаад асуулт, хариулт гэсэн байдлаар явна. Тухай бүрдээ сэдэвтэй байна. Энэ удаад Боомтын сэргэлтийн хүрээнд байх юм. Мөн D-парламент дээр ард түмнээс асуулт авна. Өмнө нь манай намын бүлгийн дарга эсрэг дүгнэлт гаргана. Тусгай индэр засаж явуулна гэсэн мэдээллийг авсан.

-Бүлгийн тань гишүүд болон ард түмнээс асуулт тавих юм бол таны үүрэг оролцоо юу байх юм бэ?

-Боомтын асуудлаар Ерөнхий сайдтай мэтгэлцэнэ. Харин хугацаандаа амжих юм уу, үгүй юм уу. Мэдэхгүй байна.

-Сэдэв нь их өргөн. Асуулт асуух хүмүүс олон болохоор хугацаа бага юм биш үү?

-Ард түмний асуултын хүрээнд ярилцана гэж байгаа юм. Энэ бол анхных шүү дээ. Бүх зүйл нь шинэ. Миний хувьд сэтгүүлчээр олон жил ажилласан учраас мэтгэлцээн хэлбэр рүү л орно гэж бодож байгаа.

-Үүнийг Улсын Их хурлын Дэгийн тухай шинэ хуульд заачихсан юм байна. Тэгэхээр цаашдаа энэ мэтгэлцээн байнга явагдана гэсэн үг үү?

-Цаашдаа уламжлал болгон тогтох юм байна лээ. Гэхдээ тухай бүрдээ сэдэв нь өөр байна. Гадны сонгодог парламентуудад байдаг л зүйл юм билээ.

Гурван минутад үг хэлж, нэг минутын нэмэлт авдаг бидэнд 20 минут гэдэг чинь маш том боломж байхгүй юу. Гэхдээ Ерөнхий сайдад ярих юм их байгаа байх. Бидэнд ч гэсэн асуух зүйл их байгаа. Тэгэхээр 20 минутад багтах болов уу л гэж бодож байна. Миний хувьд зөвлөх, экспертүүд авчихсан бэлдэж байгаа.

-Боомтын сэргэлтийг эхлүүлээд овоо хэдэн жил болчихлоо. Тэгэхээр үүн дээр та юу гэж хэлэх вэ?

-Зөвхөн миний сонгогдсон бүс буюу говийн бүсэд л гэхэд таван боомт байна. Гэхдээ зөвхөн бүсийн хувьд бус улс орны хэмжээнд Боомтын сэргэлт ямар байгаа талаар мэтгэлцэнэ. Цагаан дэл уул, Наран Сэвстэй гээд шинээр боомтуудыг нээх гэж байгаа юм билээ. Бусад байсан боомтууд дээрээ хатуу дэд бүтцийн талдаа нэлээд их ажил хийсэн гэсэн тайлан ирүүлсэн. Миний хувьд одоо байр сууриа илэрхийлчихээр юу асуух гэж байгаа нь тодорхой болчих болов уу гэж бодож байна.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дээр нэмж зээл авахаар болсон гэсэн байсан. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Энэ чинь 2018 онд шав тавьсан. Ингэхдээ Энэтхэгийн банкнаас нэг тэрбум ам.доллар авсан. Дараа нь 2019 онд 236 сая ам.доллар нэмж зээлсэн. 2022 онд ашиглалтад орох байсан ч ковидоос болж ажил удааширсан гээд 2027 онд ашиглалтад орохоор болсон. Гэтэл одоо дахиад 461 сая ам.доллар нэмж зээлнэ гээд байгаа юм. Авсан зээлийнх нь зарцуулалт ердөө 200 гаруйхан сая ам.доллар байна гэж Ц.Туваан сайд хэлчих шиг болсон. Мөн энэ хооронд Хөгжлийн банкнаас 119 тэрбум төгрөгийн зээл авчихсан юм билээ. Дээрээс нь манай төр газрын тосны талбай эзэмшдэггүй. Петрочайна компаниас Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тосоо авах нь байна шүү дээ. Ийм их зээл авсан хэрнээ зээлийн зарцуулалтаа тайлагнадаггүй. Олон улсын төсөл мөртлөө олон улсын аудит ордоггүй. Ийм байж дахиад зээл авмаар байна гээд нэмээд байдаг.

Газрын тосны үйлдвэрийг Монгол Улс барих ёстой. Гэхдээ энэ замбараагүй зээлээ үнэн зөвөөр тайлагнаад зээл авах үндэслэлээ гаргаж ирэх хэрэгтэй. Одоо авчихсан байгаа нь 25 жилийн хугацаатай зээл. Гэтэл Б.Жавхлан сайд 20 жилийн хугацаатай гээд байна лээ. Жил бүр 68 сая ам.доллараар төлнө гэж байсан. Сүүлдээ 64 сая, одоо бүр 14 сая ам.доллараар төлнө гээд байгаа юм. Энэ мэтчилэн алинд нь итгэхийн аргагүй зөрүүтэй мэдээллүүд байна. Тийм болохоор би Аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр хэлэлцүүлэг өрнүүлэх санал тавиад дэмжигдсэн. Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүнийг нэг мөр шийдэж, цэгцлэхгүй бол нөгөө Оюу толгой, Дубайн гэрээний араас орчих гээд байна. Ашигтай ажиллаж эхлэх, зээлээ төлж дуусгах хугацаа байхгүй. Зүгээр л 700 хүн ажилтай болгоно. Улсынхаа хэрэгцээг хангана л гэсэн юм яриад байгаа юм. Нэмж авах гэж байгаа зээлээ юунд ашиглах нь ч тодорхойгүй. Түүхий эд нь хангалттай юу гээд олон асуудал бий. Үүнийг ер нь нийтийн сонсгол болгосон ч болохгүй. Засгийн газрын мега төсөл гэхээр л нүдэн балай дэмждэг байж болохгүй биз дээ.

-Гишүүдийн асуултад сайд нар бүрэн гүйцэт хариулахгүй байх шиг санагддаг?

-Бүрэн гүйцэт огт хариулдаггүй юм байна. Өмнөөс нь тохуурхсан, доош хийсэн байдлаар манай зарим гишүүдэд хандаад байгаа шүү дээ.

-Оюу толгой компанийг манай Засгийн газарт мэдэгдэхгүйгээр зээл авсан тухай та хэлж байсан. Энэ юу болсон юм бэ?

-Зээл авах ёсгүй. Дахин зээл авахыг нь хориглосон УИХ-ын 103 дугаар тогтоол гэж байгаа. Үүн дээр би асуулга тавих гэж байна. Энэ талаар асуухаар хариулах хүн гарахгүй байгаа юм.

-Тантай уулзсаных редакцийн даалгавраар асуух асуулт байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг анхан шатны шүүхээс хорих ял сонссон. Улмаар давж заалдах хүсэлтээ өгсөн ч шүүх хурлын тов нь одоо болтол гарахгүй байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Би сэтгүүлч, дөрөв дэх засаглалаас сонгогдсон гишүүний хувьд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн араас судалгаа хийсэн. Уулзах хүсэлт тавьсан боловч зөвшөөрөөгүй. УИХ-ын гишүүн хаана ч орох эрхтэй гэсэн мөртлөө хуульд заасан зарим тохиолдолд шүүхийн эрх мэдэл болдог юм байна. Шүүх өөрөө хараат бус. Тиймээс давж заалдах шатны шүүхийн тов гарахгүй байгаа нь бас л шүүхийн хараат бус байдалтай холбоотой юм байна. Яагаад тов нь гарахгүй байна. Ямар учраас удаж байгаа вэ гэж асуух юм бол шүүхэд нөлөөлөл үзүүлэх гэсэн асуудал болж хувирах юм билээ. Тэгэхээр үүнийг хүндэтгэж байгаа. Би хэдийгээр хавтаст хэрэгтэй танилцаагүй ч сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэлмэгдсэн гэж боддог. Дөрөв дэх засаглалынхан, ялангуяа сэтгүүлчдэд ингэж хатуу хандаж болохгүй байхгүй юу. Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан. Үүнд би байгаа. Гэхдээ хаврын чуулганаар л орох болов уу.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 13 цаг 44 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 13 цаг 46 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 13 цаг 47 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 13 цаг 48 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 13 цаг 49 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 13 цаг 49 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 13 цаг 50 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 18 цаг 47 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 19 цаг 1 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 19 цаг 3 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 19 цаг 5 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 19 цаг 6 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 19 цаг 7 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 19 цаг 8 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 19 цаг 9 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 19 цаг 11 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 19 цаг 12 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 19 цаг 14 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 19 цаг 16 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 19 цаг 17 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top