Ярилцлага

Д.Үүрийнтуяа: Орлогын хэт их зөрүү үүсээд ирэхээр улс орны дотоод эдийн засагт уналт эхэлдэг
Ер нь бол бид үйлдвэрлэгч орон л болох ёстой. Гаднаас валют орж ирж байгаа орлогын урсгалыг нэмье гэвэл дотооддоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийг л нэмэх хэрэгтэй. Экспортын орлогыг нэмэх шаардлагатай. Гадагш нь доллар гаргаж байгаа тэр урсгалыг л бууруулах ёстой.
2025-03-28

Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэгтэй
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан, АН-ын мөрийн хөтөлбөр, зорилтуудаас оруулсан. Тэгэхээр намынхаа энэ зорилтуудыг хэр хэрэгжүүлж байна вэ гэдгээс хамаарч хариуцлага тооцох боломжтой. УИХ одоо Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж байгаа шүү дээ.
2025-03-27

С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү
О.Алтангэрэл сайдын хийсэн мэдэгдлийн дараа “Энержи Ресурс” компанийн хувьцааны үнэлгээ 150 сая гаруй ам.доллараар унасан байсан. Гаднын хөрөнгө оруулалт бүхий Монголын нэг компанийн хувьцааны үнэлгээ ингэж огцом унах нь жижиг асуудал биш. Монгол Улсын нэр хүнд хохирно, бидэнд итгэх итгэл суларна, ирээдүйн том төслүүд ч эрсдэлд орж мэднэ.
2025-03-24

З.Батбаяр: Ган болон үерийн давтамж нэмэгдэж байгаатай тэмцэх арга нь хөв, цөөрөм байгуулах
Хот суурин газар хөв, цөөрөм барих зайлшгүй шаардлагатай. Хамгийн энгийн эх үүсвэр нь дээврийн ус. Дээврийн усыг цуглуулаад гудамж талбайдаа байрлуулчихвал ууршиж байгаа ус агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Агаарын бохирдолтой тэмцэх арга зам юм.
2025-03-23

А.Бакей: Наурызаар казахууд “Улсын агуу өдрийн мэнд хүргэе” гэж мэндэлдэг
Бид нэг том халуун ам бүлийн гишүүд. Монгол, казах түмний хооронд эвлэрэхээ байсан ноцтой ямар ч асуудал байхгүй. Зүгээр л ахуйн хүрээний аар саархан асуудлыг томруулж, “том зөрчил” мэтээр харуулахаас зайлхийх нь чухал.
2025-03-22

П.Батчулуун эмчийн охин Б.Хонгорзул: Аавынхаа эрүүл мэндэд үнэхээр санаа зовж байна
Аав минь алдаа гаргаагүй,буруутай зүйл хийгээгүй. Тийм ч учраас бүх шатны шүүх хурал дээр хэргийг хэрэгсэхгүй, цагаатгана гэдгээр орж байгаа. Өөрийн эрүүл мэндийг бодоод өршөөл, уучлалаар гараад ирнэ гэвэл тэр баг хамт олны ажлыг ч гэсэн буруутгасан, энэ олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, итгэл үнэмшил гээд бүх зүйлээ үгүйсгэсэн хэрэг болно.
2025-03-22

Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай
Одоогоор хоёр орны эдийн засгийн харилцаа гэвэл үндсэндээ худалдаа л байна. Манай импортлогч нар түлхүү ажилладаг. Польш бол үйлдвэрлэгч улс. Тиймээс уул уурхай, ажил үйлдвэрийн салбарт тус улсаас хөрөнгө оруулалт татах тал дээр анхаарах хэрэгтэй.
2025-03-21

Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд уламжлалт соёлдоо суралцах хэрэгтэй
Цэцэг тарихын тулд гоё ваар сав гэхээсээ илүү хөрс шороо, үндсийг нь сайн бэлдэж байж сайхан цэцэг ургана. Үүнтэй адил хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүнийг бий болгож байж хүний хөгжил ярина. Хүн нь хөгжсөн үед улс орны хөгжлийг ярих ёстой. Өнөөдөр манайхны болж бүтэхгүй байгаа юмны суурь бол ёс суртахуун гэдэг зүйл. Хүмүүжил, ёс суртахууныг уламжлалт соёл, ёс заншил, бахархах түүх нь бий болгодог.
2025-03-16

С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн авлагатай
Арилжааны банкуудад байршуулсан мөнгөн дүн 130 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байсан. Харин хуулийн байгууллага ажиллаад 60-аад тэрбум нь төлөгдсөн. Одоо 70 гаруй тэрбумын авлагатай.
2025-03-14

Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтой
Польш улс хоёр туйлт систем, хүйтэн дайны үед ч социалист лагерийн манай “гуравдагч хөрш” байсан. Польшийн тусламжаар Дарханы царууц тоосго, шохойн үйлдвэр, хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, спиртийн үйлдвэр, нэхээсгүй эдлэлийн үйлдвэр зэргийг барьж, байгуулсан байдаг.
2025-03-13

Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил хуулийн дагуу явах ёстой
Бид хуулийн зөв, бурууг шүүхгүй. Хуульд алдаа байгаа бол сонгосон гишүүдээрээ дамжуулаад засна. Харин нэгэнт байгаа хуулийг албан тушаалтан, дарга нараар мөрдүүлнэ.
2025-03-12

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх дээрээ учраа олох хэрэгтэй. Ирэхгүй бол хөөгдөж ирж магадгүй
Цэцийн шийдвэртэй цаасаар танилцаагүй байна. Онцгой дэглэм тогтоосон асуудалд хуулийн ямар ч асуудал байхгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон тогтоол цэг таслалын ч зөрүүгүй. Нэг тогтоолд хоёр өөр өнцгөөс хандах боломжгүй.
2025-03-11

Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэлд УИХ-ын гишүүн байхтай холбоотой үндэслэл байхгүй.
2025-02-26

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, сэтгэлийн мухраасаа бий болгохын төлөө улам хичээцгээе
Би өнөөдөр муу юм бодож байгааг хэн ч хараагүй байж болно. Ийм буруу бодол тээснийг минь хүн мэдээгүй байх гэж санаа амарч болохгүй. Тэр муу бодол бүхэн буцаад өөрт зовлон дуудаж авчирч байгаа. Аливаа юм бүхэн хоорондоо шүтэлцэж, уялдаатай оршдог гэдгийг сайн бодох ёстой.
2025-02-25

Т.Доржханд: 2028 он гэхэд нэг хүнд оногдох дундаж орлого 10 мянган ам.долларт хүрнэ
УИХын гишүүн, Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
2025-02-20

Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил тод байдал, ардчиллын хамгаалагч болгоно
Баримт шалгах төвүүдийг хараат бусаар ажиллах хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт хуурамч мэдээллийг нягтлах хичээл орох, хиймэл оюунд суурилсан хуурамч мэдээллийг нягтлах алгоритмыг бий болгох ажлуудыг хийхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
2025-02-20

Б.Батцэцэг: Мянга гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн ч салбарын 200 гаруй хуулиар дахин нэмсэн
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 138, эрүүл мэндийн чиглэлээр 126, барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр 110, соёл, боловсролын чиглэлээр 80 үе шатыг дамжиж байж тусгай зөвшөөрөл авч байна. Зөвшөөрөл авах болон зөвшөөрлөө сунгах шат дамжлага хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй, бүрдүүлдэг материал нь ч адилхан.
2025-02-18

Л.Жаргалсайхан: Уранаас айж цочирдох, сандрах ямар ч асуудал байхгүй
Зөвхөн эрсдэлийг л яриад байвал бид юунд ч хүрэхгүй. Бүгд л сайхан амьдарч, илүү өндөр орлоготой, агаарын бохирдолгүй эрүүл орчинд амьдрахыг хүсдэг. Түүний тулд үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Үйлдвэрлэл явуулахын тулд баялгаа ашиглах ёстой.
2025-02-14

Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна
Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн.
2025-02-13

М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах нь эдийн засгийн аюулгүй байдлын хувьд маш чухал
Ажлын хэсэг байгуулагдаж, Л.Мөнхбаясгалан гишүүн ахлаад, миний хувьд гишүүнээр ажиллаж байна. Байнгын хороон дээр үйлдвэр барих ажлын явц 21 орчим хувьтай байна гэж танилцуулсан.
2025-02-12