x

З.Батбаяр: Ган болон үерийн давтамж нэмэгдэж байгаатай тэмцэх арга нь хөв, цөөрөм байгуулах

Усны газрын дарга З.Батбаяртай хөв, цөөрмийг хэрхэн байгуулах болон ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

-Хөв, цөөрөм гэж юуг хэлэх вэ. Хөв, цөөрөм байгуулах нь ямар ач холбогдолтой талаар эхлээд ярихгүй юу?

-Гол болон гуу жалгаар ус урсаад өнгөрөхөд тэр усыг яаж ашиглаж болох, урсгахгүй өнгөрөөж барих ямар арга байдаг талаар хүн төрөлхтөн эртнээс бодож эхэлсэн гэдэг. Энэ нь монгол хэлэнд хөв, цөөрөм гэдэг үгээр яригдаж эхэлсэн. Хөв, цөөрөм нь түр зуурын ч бай, байнгын ч бай голын урсацыг ашиглаж, ямар нэгэн байдлаар жижиг усны хуримтлал бий болгох аргыг хэлдэг. Хөв, цөөрмийг байгалийн жамаар бий болгохын тулд голын урсгалд хаалт хийгээд, тэр хаалтад ус тулахад усны хуримтлал үүсгэдэг. Бидний ярьж заншсан хөв нь гараар буюу байгалийн нөхцөл байдлыг ашиглаад хийхийг ингэж нэрлэдэг бол цөөрөм гэдэг нь газрыг ухаж, техник ашиглаж хийхийг хэлдэг. Хүн бүр хүүхэд байхдаа голын усанд сэлэхийн тулд хэдэн чулуу овоолж тавиад тэнд нь цүлхэн үүсэнгүүт сэлдэг байсан. Үүнээс дүгнэвэл голын усыг үр дүнтэй ашиглаж, гуу жалгын дагуу урсаж байгаа усыг хуримтлуулахын тулд цуглуулдаг аргыг нийтэд нь хөв, цөөрөм гэж нэрлээд байгаа юм.

-Манай орны хэмжээнд хэдэн хөв, цөөрөм байна вэ. Сүүлийн жилүүдэд хөв, цөөрөм байгуулах ажил ямар байгаа бол?

-Хөв, цөөрөм нь нийлмэл ойлголт учраас тоо хэлэхэд тун хэцүү. Гэхдээ одоогийн Монгол Улсын усны тооллогын дүнгээс аваад үзвэл нийтдээ 300 гаруй хөв, цөөрөм манайд байгаа гэдэг. Сүүлийн 2-3 жилд том, жижиг нийлсэн 10-аад хөв, цөөрөм байгуулагдсан. 1960-1970-аад оны үед газар тариалангийн усан хангамжийг сайжруулахын тулд 3000 гаруй услалтын систем байсан гэж ярьдаг. Харамсалтай нь 1990-ээд оноос хойш эдгээр услалтын систем нь орхигдоод, олон жил ашиглахгүй явсаар задарч, муудсан асуудал үүссэн.

Манай орны хувьд уст намгархаг газар алга болж, гол мөрөн хатаж ширгэж байгаагийн улмаас үерийн аюул нэмэгдэж байна. Тийм учраас Усны газрын санаачилгаар 333 нуур хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ нь Монгол Улсад байгаа сум бүрд нэг нууртай болгох зорилготой. Үүнд гурван төрлийн арга хэрэглэх зорилго тавьсан. Нэгдүгээрт, шинээр хөв, цөөрөм байгуулах, хоёрдугаарт, хуучин байсан услалтын систем болон хөв цөөрмүүдийг сэргээх, гуравдугаарт, байгалийн нуурыг хамгаалах зорилготой.

-Хөв, цөөрмийг хур тунадас ихтэй зуны саруудад байгуулдаг уу. Хавар цас хайлахаар үүсдэг шар усыг хуримтлуулах боломжтой юу?

-Хэрвээ бид хөв, цөөрмөө байгуулчих юм бол 2-3 эх үүсвэр бий болно. Жишээ нь, үерийн усыг цуглуулна гэвэл хаврын улиралд яг одоо болж байгаа шар усны үер маш чухал. Ялангуяа гуу жалгуудад их хэмжээний цас хуримтлагдаад, дулаан болоход цас нь хайлдаг. Тэр хайлж байгаа цасны адаг, төгсгөлд нь тогтоон барих хөв, цөөрөм барина гэсэн үг. Ер нь голын урсацыг тэжээдэг гол зүйл нь нэгдүгээрт, шар усны үер, хоёрдугаарт, их усны үер байдаг. Мэдээж хур тунадас ихтэй зуны улирал болон намар оройны бороо, хаврын шар усны үерийг тогтоон барих зорилгоор хөв, цөөрөм хийдэг.

-Хөв, цөөрмийг байгуулахад төсөв их орох уу. Иргэд өөрсдөө хийж болох уу?

-Ямар хэмжээтэй байгаагаас шалтгаална. Иргэд, байгууллагууд өөрсдийнхөө санаачилгаар жижиг хэмжээний хөв, цөөрөм байгуулж болно. Гэхдээ энэ нь гараараа чулуу овоолох маягаар хийж байгаа учраас олон жилийн хугацаанд явахад хэцүү. Жишээ нь, ойрхон байгаа хоёр буганд усан тэжээл үлдээх байдлаар хөв, цөөрмийг гараараа хийх боломжтой. Хөв, цөөрөм хийлээ гэж бодоход байнгын арчилгаа шаардлагатай. Ус байнгын хөдөлгөөнд байдаг учраас тодорхой шинжлэх ухааны үндэстэйгээр хийх ёстой.

Бид хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа хөтөлбөрийнхөө хүрээнд жишиг загвар гаргасан. Хамгийн дээд хэмжээ нь 200х600 метрийн хэмжээтэй хөв, цөөрөм байгуулахаар төлөвлөж байгаа. Харин гүн нь 1.5 метр байна. Мэдээж үүнээс илүү гүн хийх боломжтой. Гэхдээ хөв, цөөрөм дийлэнх нь ил задгай газар байх учраас хүн, мал амьтан усанд унаж, бэртэхээс сэргийлэхийн тулд цөөрмийн гүн дээр нэлээд анхаарна. Байгалийн нөхцөл байдал нь оновчтой байвал хөв, цөөрөм гүнзгий, нарийхан байх тусмаа ууршилт багатай, ач холбогдол ихтэй байна.

-Хөв, цөөрмийг амжилттай байгуулсан туршлагаасаа сонирхуулахгүй юу. Хөв, цөөрөм байгуулах нэг шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна уу?

-Говь-Алтай аймгийн жишээг дурдъя. Тэнд сүүлийн 10 жилд хийсэн ололт нь бид 2005 оноос ярьдаг байсан булгийн эхийг хамгаалж, хашиж эхэлсэн ажлын үр дүн гарч эхэлсэн. Ингэснээр доош урсаж байгаа гол горхины хэмжээ нь уртасч байна. Энэ ажлын хоёрдугаар үе шат нь хөв, цөөрмийг байгуулах. Цаашдаа бид хөв, цөөрмөө байгуулаад сурчихвал томоохон голууд дээр урсгалын тохиргооны ажлуудыг хийнэ. Яагаад үүнийг хийхээс өөр аргагүй байдалд ороод байна гэвэл жилд ордог хур тунадасны хэмжээ өөрчлөгдөөгүй мөртлөө хур тунадасны шинж чанар эрс өөрчлөгдөөд ган, цөлжилтийн давтамж нэмэгдсэн. Шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт. Хур тунадасны шинж чанар өөрчлөгдсөн гэдэг нь өмнө нь хоёр, гурав хоногийн турш бороо намуухан шивнэж ордог байсан бол одоо 20-30 минутын дотор хүчтэй, аадар бороо ордог болсон. Хүчтэй бороо орохоор үер болж, үерлэж байгаа усыг нь тогтоон барихад хөв, цөөрөм маш чухал үүрэгтэй болно. Хоёрдугаарт, тэр үерийн улмаас маш богино хугацаанд борооны ус ууршаад байвал байгаль дэлхийд шингэх нь багасна. Тийм учраас бороо цас ороод өнгөрөхөд усыг нь хуримтлуулж авахгүй байвал үерийн дараа тэнд ган болно. Ер нь устай холбоотой хамгийн том аюул бол үер, ган. Давтамж нь нэмэгдэж буйтай тэмцэх арга бол хөв, цөөрөм юм.

-Хот суурин газар хөв, цөөрөм байгуулах нь хэр тохиромжтой вэ?

-Хот суурин газар хөв, цөөрөм барих зайлшгүй шаардлагатай. Хамгийн энгийн усны эх үүсвэр нь дээврийн ус. Дээврийн усыг цуглуулаад гудамж талбайдаа байрлуулчихвал маш ач холбогдолтой. Зарим тохиолдолд томоохон барилга байшингуудын дээврийн усыг хуримтлуулах боломжтой. Байгаль дээр байхгүй урчаас хөв, цөөрөм гэхгүй байх. Гэхдээ ийм боломжууд бий. Хот суурин газар ялангуяа Улаанбаатар хотод ууршиж байгаа ус нь агаарын чийгшлийг нэмэгдүүлнэ. Энэ нь агаарын бохирдолтой тэмцэх арга зам болж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын автомашин, мотоциклын спортын холбоо дүрмээ шинэчилж, Их хурлаа зарлалаа 4 цаг 25 мин Apple компани Хятадад 100 сая ам.долларын цэвэр эрчим хүчний сан байгуулна 4 цаг 26 мин Венесуэлийн нефть худалдаж авсан орнуудыг АНУ 25 хувийн татварт хамруулна гэж Трамп мэдэгдлээ 4 цаг 26 мин Гадаадын тээврийн хэрэгслийг жолоочийн даатгалд заавал хамруулах журамд өөрчлөлт орлоо 4 цаг 28 мин Шакирагийн тоглолт Мехикод 160 сая ам.долларын эдийн засгийн үр өгөөж авчирна 4 цаг 32 мин Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна 4 цаг 32 мин Азийн аварга шалгаруулах барилдааны тэмцээн өнөөдөр эхэлнэ 4 цаг 35 мин Hyundai компани АНУ-д 5.8 тэрбум долларын хөрөнгө оруулалттай гангийн үйлдвэр барина 4 цаг 36 мин Э.Амартүвшин “Opera World”-ийн жагсаалтыг тэргүүлж, дэлхийн шилдэг баритон боллоо 4 цаг 37 мин Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр санал солилцов 4 цаг 38 мин “Go Mongolia” брэнд FA Cup-ын шөвгийн наймд Фулхэм багийн өмсгөл дээр байрлаж, Монголыг дэлхийд сурталчилж байна 4 цаг 40 мин Чингэлтэй дүүргийн 17-р хороонд шинэ цогцолбор барилга ашиглалтад орлоо 4 цаг 41 мин “Цагаан алт” хөтөлбөрийг дэмжих олон улсын платформ байгууллаа 4 цаг 42 мин Шар өвсний түймрийн улмаас 62.7 га талбай шатжээ 4 цаг 43 мин НИТХ-ын ээлжит бус V хуралдаан эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж байна 4 цаг 44 мин Нийтийн эзэмшлийн талбайн зөрчлийг арилгах ажил СХД-т эрчимтэй үргэлжилж байна 9 цаг 24 мин Хүрэн баавгай, шивэр хандгайг хууль бусаар агнасан бүлэг этгээдүүдийг илрүүлэв 9 цаг 27 мин “Атрын IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” Дарханд үргэлжилж байна 9 цаг 31 мин Горячкина Гран-Пригийн 4 дэх шатанд 5-р байрт шалгарлаа 9 цаг 31 мин ТББХ: Цэцийн 2025 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ 9 цаг 32 мин
iИх уншсан
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Хятад улсад дайсагнасан үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгт... С.Баяр: Улс төрд орох амархан, гарах хэцүү 75 кг жинтэй гөлөг $5.7 саяар зарагдаж, дэлхийн хамгийн үнэт... Кеннедийн аллагын талаарх 63 мянган хуудас баримтыг АНУ нийт... Монголын сэтгүүл зүй та нарын горьдсон шиг амархан уначихдаг... Боловсролын тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ! Талийгаачийн ар гэрийнхэн: "П.Батчулуун эмч зөвшөөрснөөс илү... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Засгийн газар “Алт-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэ... Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлаг... Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв Наурызын баярын барилдаанд улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж,... Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хү... Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа... Саудын Арабад болсон АНУ–Украины уулзалт үр дүнтэй боллоо Агаарын бохирдлыг бууруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгу...
Top