x

Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй

Хуульч Д.Ганхүрэлтэй УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдах  эрх зүйн үндэслэл нь өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа ямар байдаг талаар тодруулан ярилцлаа.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олны анхаарлыг татдаг сэдвийн нэг. Яг энэ цаг үед анхны 126 гишүүнтэй парламентын нэр бүхий зарим гишүүдийг эгүүлэн татах нөхцөл үүссэн асуудал гарч байх шиг байна. Ер нь  У И Х – ы н гишүүнийг эгүүлэн татах хуулийн зохицуулалт ямар байдаг талаар та хэлэхгүй юу?

-Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд батлагдсан Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлд УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох үндэслэлийг зааж өгсөн байдаг. Тус зохицуулалтын дагуу дараахь зургаан тохиолдолд гишүүний бүрэн эрх дуусгавар болно.Тухайлбал,Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, хүндээр өвчилсний улмаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг үндэслэн цаашид гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж Улсын их хурал үзсэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн дөрөвт зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, нас барсан гэсэн тодорхой үндэслэл бүхий заалтууд хуульд бий. Үүнээс харвал гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох тогтоолыг УИХ-аас гаргахаар зохицуулсан байгаа юм. Процессын хувьд дуусгавар болох үндэслэлээс шалтгаалаад  ялгаатай байна.

Тэр нь юу гэсэн үг үү?

-Хэрэв гишүүн Ерөнхийлөгч болсон эсхүл нас барсан тохиолдолд автоматаар сул орон тоо гарсан гэж үзэн УИХ-аас ямар нэг шийдвэр гарахгүй. Бусад үед УИХ-аас заавал тогтоол гарч байж тухайн хүний гишүүний бүрэн эрхийг  дуусгавар болгоно гэсэн үг.

Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлын хувьд УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт буруутай гэж үзэн Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан байна. Ийм үед яах ёстой вэ?

-Үндсэн хууль зөрчсөн бол Цэцээс дүгнэлт гаргасныг УИХ зөвшөөрвөл эгүүлэн татах тогтоол гарна. Гишүүн гэмт хэрэг хийсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдвол, мөн УИХ-аар тухайн асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар эгүүлэн татах эсэх шийдвэр гаргахаар байна. Өмнө дурдсанчлан үндсэндээ Ерөнхийлөгч болсон, эсхүл нас барснаас бусад тохиолдолд гишүүнийг эгүүлэн татах асуудлыг  УИХ-аар хэлэлцэж  шийдвэрлэхээр хуульд заасан байна. Хэрэв УИХ шийдвэрлэхгүй буюу тогтоол гаргахгүй бол УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон байсан ч, эгүүлэн татагдахааргүй байх хуулийн заалтууд үйлчилж байна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ-аар гишүүнийг эгүүлэн татах болон чөлөөлөх асуудлыг хэлэлцэхгүй бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохгүй байх зохицуулалттай байна.

Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой Шүүхийн шийдвэр албан ёсоор гарсан мэдээлэл байна. Хэрэг нь шүүхийн шатанд явж байсан хүнийг сонгуульд яагаад нэр дэвшүүлсэн юм бол. Энэ нь эрх зүйн хувьд боломжтой байсан гэсэн үг үү?

– Үндсэн хуульд заасны дагуу шүүхээр гэм буруутайг нь тогтоосон тохиолдолд л тухайн хүнийг гэм буруутайд тооцно гэсэн зохицуулалт бий. Шүүхийн өмнөх шатанд болон шүүхийн шатанд байгаа хэргийн хувьд тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн анхан болон заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор дээд шатны шүүхэд гомдол  гаргах боломжтой байдаг. Энэ хугацаанд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болохгүй тул тухайн хүнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэх боломжгүй. Тэгэхээр Цогтбаатар гишүүний хувьд сонгуульд өрсөлдөж сонгогдсон нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Хэрэг нь эцэслэгдээгүй байсан учраас. Харин одоо бол Дээд шүүхээс шийдвэр гарсан тул, дахин дээд шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.Үндсэндээ Дээд шүүхийн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоол танилцуулснаар тухайн шийдвэр хүчинтэйд  тооцогдоно.Хорих ял ногдуулсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хорих ялыг шууд эдлүүлэх арга хэмжээ  авах ёстой.

Дээд шүүхийн тогтоол албан ёсоор гарсан гэж байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсонучраас ялыг эдлүүлэх арга хэмжээг яаж авах вэ?

-Нэгэнт шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон  этгээдийн ялыг эдлүүлэх арга хэмжээ авах ёстой.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хорих ялаас бусад ял эдлүүлэх тохиолдолд тохиолдолд шүүхийн шийдвэрийн хамт ял авсан этгээдийг хүлээж авна. Харин хорих ял эдлүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн ял авсан этгээдийг заавал шүүхийн шийдвэр бичгээр гарснаар ялыг эдлүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй байна. Логикоор бодсон ч, хорих ял авах хэмжээний этгээдийг шүүхийн шийдвэр бичгээр гартал гадуур сул явуулаад байх боломжгүй.

-Одоо УИХ-ын гишүүн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон боловч яагаад ажилдаа чөлөөтэй яваад байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүнд та хуульчийн хувьд тайлбар өгөхгүй юу?

-УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүний халдашгүй байдалтай холбоотойгоор УИХ-ын тухай хуульд зааснаас бусад тохиолдолд гишүүнийг албадан саатуулах,баривчлах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэсэн зохицуулалт бий. Гэхдээ хорих ял эдлүүлэхэд дээрх заалт хамаарахааргүй байна. Ер нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой зохицуулалт бол, хангалттай үндэслэл, нотолгоо байхгүй үед УИХ-ын гишүүнд эрүү болон зөрчлийн хэрэг үүсгэн шалгахаас хамгаалсан зохицуулалт. Гэтэл Д.Цогтбаатар гишүүний хувьд УИХ-ын гишүүн болохоос өмнө шаардлагатай ажиллагаа явагдаж, нотлох баримтууд бүрдсэн учраас прокуророос шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс нэмэлт нотлох баримт бүрдүүлэх гэх мэт процессын алдаа гарсан гэж үзээгүй учраас хэрэг бүртгэлт, мөрдөн б а й ц а а л т ы н ш а т р у у буцаагдаагүй байна. Харин Дээд шүүхийн шийдвэр гарах үед УИХ-ын гишүүн болчихсон байсан нь л асуудал байна. Нэгэнт гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул, ял эдлүүлэх ажиллагаа шууд явагдах учиртай.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хүчингүй болгож байж ял эдлүүлэх зохицуулалт хуульд байхгүй гэсэн үг үү ?

-Тийм. Хэрэв заавал УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлж, эсхүл эгүүлэн татаж байж ял эдлүүлнэ гэж мушгин тайлбарлавал Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн зарчим зөрчигдөнө. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ял эдлүүлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан байдаг. Энэ үндэслэлд УИХ-ын гишүүн байхтай холбоотой үндэслэл байхгүй байна. Тиймээс ял эдлүүлэх ажиллагаа явуулах үндэслэл аль хэдийнэ бүрдсэн гэсэн үг. Мөн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон тул УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудлыг УИХ-ын тухай хуульд заасны дагуу явуулах үндэслэл мөн бүрдсэн байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавантолгойн тусгай зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг дүгнэлт гаргалаа 4 цаг 11 мин Гол, мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас 10-80 см нимгэн байна 4 цаг 14 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах асуудлаар Үндсэн хуулийн цэцийн сонсгол болжээ 4 цаг 15 мин MH370 онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ 4 цаг 17 мин "Blue Origin" компани жуулчдыг сансарт илгээх 10 дахь нислэгээ амжилттай хийлээ 4 цаг 19 мин "Эрдэнэс Тавантолгой" ХК ногдол ашгийн хоёр дахь хэсгийг олгож эхэллээ 4 цаг 22 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-ын технологийн хөгжил, цахилгаан автомашины үйлдвэрлэлтэй танилцав 4 цаг 23 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 25 мин Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан эхэллээ 4 цаг 28 мин Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар гишүүнд оноосон ялыг хэрэгжүүлэх бүрэн үндэслэлтэй 9 цаг 2 мин Өмнөд Солонгосын Ансон хотод гүүр нурж, дөрвөн хүн амиа алдлаа 9 цаг 29 мин Энэтхэгийн дундаж анги шахагдсаар байна 9 цаг 32 мин АНУ, Украин ашигт малтмалын гэрээний нөхцөл дээр тохиролцов 9 цаг 35 мин Зорчигч тээврийн хэмжээ 6.7 хувиар өсжээ 9 цаг 39 мин Apple АНУ-д 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 9 цаг 40 мин Хятад шууд квант харилцаа холбооны шинэ амжилт тогтоов 9 цаг 41 мин ЕХ ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч, хөнгөн цагааны импортыг хориглов 9 цаг 42 мин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэлхийн чансаанд 16-д эрэмбэлэгдэв 9 цаг 45 мин Сар шинийн дараах гурван өдрийг бүх нийтээр амрах өдөр болголоо 9 цаг 48 мин ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс заслыг орон нутагт нэвтрүүллээ 9 цаг 50 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... Унхиагүйн ЛАЙ Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Д.Ганхүрэл: Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Д.Цогтбаатар г... Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж... Л.Гантөмөр: Оюутолгойн зэсийг бүрэн гүйцэд экспортолбол 1.8 ... Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг... Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гуравдугаар сард хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
Top