x

Т.Доржханд: 2028 он гэхэд нэг хүнд оногдох дундаж орлого 10 мянган ам.долларт хүрнэ

УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржхандтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Саяхан БНХАУ-ын Харбин хотод Засгийн газар томоохон гэрээнд гарын үсэг зурж, эцэслэлээ. Энэхүү хил холболтын төмөр замын ач холбогдлыг та эдийн засагч хүнийхээ хувьд яаж харж байгаа вэ?

-Юуны өмнө энэхүү гарын үсэг зурсан асуудал дан ганц хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын гэрээ биш. Үүнээс гадна олон том асуудлуудын суурийг бид эхлүүлсэн. Тухайлбал, эрчим хүчний шилжилт, худалдаа, хамтын ажиллагаа, экспортын асуудлын суурийг шийдлээ. Хөгжье гэвэл холбоосоо хий, замаа тавь гэдэг үг бий. Үүн шиг өнөөдөр бид төмөр замын холболтын асуудлаа ярилаа. Цаашид бидний экспортын дараагийн боломж эрчим хүч. Үүн дотор цэвэр эрчим хүчний экспортыг онцлон хэлэлцлээ.

экспортын асуудлыг тавихад БНХАУ-ын зүгээс ямар байдлаар хүлээн авсан бэ?

-Харбинд болсон уулзалтаар БНХАУ-ын ерөнхий сайдтай энэ асуудлаар маш энгийнээр илэн далангүй ярилцлаа. Айлын зүгээс цэвэр эрчим хүчний төсөл дээр үр дүн гаргаж, нягт хамтран ажиллах саналаа илэрхийлсэн. Эрчим хүчний экспортын асуудлыг 2022 оноос хойш байнга ярилцлаж ирсэн гэдгээ айлын тал хэлсэн. Хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд ч уг асуудлыг хөндөж байснаа энэ үеэр дурдсан. Энэ утгаараа эрчим хүч экспортлох асуудлыг энэхүү цаг үед бодитой ажил хэрэг болгох талаараа онцлон хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас эрчим хүчний асуудал дээр судалгаа хийж, хамтран ажиллаж, цаашид Монголоос эрчим хүч импортоор авах боломжтой гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

-Манай улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт дээр эдийн засаг тогтож явдаг. Тэгвэл уул уурхайгаас гадна эрчим хүч экспортлох боломж нээгдсэн гэж ойлголоо. Гэтэл бидэнд эрчим хүч экспортлох боломж нь байгаа юу?

-Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хараат оршдог нь үнэн. Гэхдээ цаг үе үргэлж ийм байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад Монгол Улсын эдийн засаг тэр чинээгээр савлагаалдаг. Энэ байдал нь улс орны тогтворгүй хөгжил рүү чиглүүлдэг сул талтай. Тиймээс бид дан ганц уул уурхайн салбартаа найдан ирээдүйгээ төсөөлж болохгүй. Энэ утгаараа эрчим хүчний экспорт бол дараагийн том мега төсөл. Хэрэв бид цэвэр эрчим хүч буюу сэргээгдэх эрчим хүчээ экспортлоод эхэлбэл уул уурхайн салбараас олж байгаа орлоготой тэнцүү хэмжээний орлого эх орондоо авчирна.

Энэ үүд хаалгыг саяны Харбинд болсон уулзалтаар нээлээ гэж ойлгож болно. Таны хэлж байгаа шиг бид өнөөдөр эрчим хүчний хэрэглээгээ гүйцэт хангаж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудал ойрын хугацаанд шийдвэрлэгдэх боломж нь хангалттай бүрдсэн. Тиймээс бид ирээдүйд эрчим хүчээ яах вэ, энэ салбараас яаж хөрөнгө босгох вэ гэдгээ бодох ёстой. Энэ хүрээнд боломж гарч ирж байгаа томоохон төслийн эхлэл энэхүү уулзалтаар албан ёсоор баталгаажлаа гэсэн үг.

-Сүүлийн үед БНХАУ-тай хийх хэлэлцээр, гэрээ, төсөл хөтөлбөрүүд амжилттай урагшилж байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Далан жилийн дараа урд хөрштэйгөө тохиролцож, хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ том төсөл өмнө нь яагаад хийгдээгүй юм бэ гэхээр нэг л зүйл байгаа. Тэр нь манай улс төрийн дотоод нөхцөл байдал тааруу байсантай холбоотой. Харин энэ удаад хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь айлын талд биднийг харах өнцөг өөрчлөгдсөн гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад улс төрийн эв нэгдэл, тогтвортой байдал бий болсон байна. Тиймээс томоохон төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжтой цаг үе ирсэн гэдгээ хэлж байна.

Яг гурван сарын өмнө Шанхайд болсон уулзалтаар бид БНХАУ-тай харилцан тохиролцож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг эхлүүлж байсан. Тэгвэл өнөөдөр хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэх гэрээнд гарын үсэг зурагдлаа. Цаашлаад олон төсөл хөтөлбөр бий.

-Урд хөрш мэдээж том зах зээл. Энэ зах зээл рүү орохын тулд холбоосуудаа сайн хийх нь зайлшгүй. Тэгэхээр танаас дахиад асуухад эдийн засгийн үр өгөөж ямар байдлаар дээшлэх бол…?

-Ганцхан Гашуунсухайт-Ганцмодыг төмөр замаар холбох асуудал биш л дээ. Ар араасаа боомтуудаа холбоод явах боломж бүрдлээ гэж харах ёстой. Тэгэхээр хил холболтын төмөр замуудаа нэмэгдүүлэх тусам Монгол Улсын экспорт хурдтай өснө. Өнөөдөр Замын-Үүд-Эрээний төмөр замын холбоосоор Монгол Улсын экспорт, импорт явж байна. Тэгвэл энэ гарц дахин нэгээр нэмэгдсэнээр эдийн засагт том нэмэр болох нь тодорхой. Тодорхой хэлбэл, энэ холбоос ашиглалтад орсноороо бидний орлого 1.5-2 дахин өснө. Энэ бол бодит эдийн засгийн өсөлт.

Нөгөөтэйгүүр холбоосуудаар дан ганц нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогдохгүй. Бусад бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж орж ирнэ. Бидний мэдэх дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Энэ утгаараа цаашид уг холбоосуудаар цэвэр эрчим хүч болон газрын ховор элментүүдээ экспортлох боломжтой. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-тай эрчим хүч экспортлох гэрээг үзэглэлээ. Монгол Улсын хувьд жижиг зах зээлтэй. Тиймээс хөрөнгө оруулалт байдаггүй. Гэтэл БНХАУ-ын том зах зээл рүү орж ирэхийн тулд бид эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт маш сайн татах шаардлагатай. Ингэж байж бид экспортлох асуудлаа бодитой болгоно.

Манай улсын хувьд 1.7 Гвт-ын хэрэглээтэй орон. Гурван жилийн дараа энэ хэрэглээ хоёр дахин өснө. Харин БНХАУ-ын нэг жилийн хэрэглээ 2.1 Твт. Манайхаас хэдэн мянга дахин илүү хэрэглээтэй гэсэн үг. Энэ хэрэглээ сараар биш, өдрөөр өсдөг оронд цаашид эрчим хүчний асар их нөөц хэрэг болно. Тиймээс БНХАУ-ын хувьд хүссэн хүсээгүй хамгийн боломжит нөхцөл рүүгээ хөрөнгө оруулалт хийх нь тодорхой. Энэ утгаараа уг хөрөнгө оруулалтаа манай улсын сэргээгдэх эрчим хүч рүү оруулна гэдгээ илэрхийлсэн. Эдгээр том зорилтуудаа бодит ажил хэрэг болгож чадсанаараа Монгол Улсын нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 10 мянган ам.долларт хүрнэ. Энэ бол тийм холын зорилт биш. Ирэх 2028 он гэхэд нэг хүнд оногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрнэ, түүнээс дээш гарах бүрэн боломжтой.

Цаашид бид экспортынхоо төслүүдийг санхүүжүүлээд орлогоо олоод эхэлбэл дараа дараагийн 5-10 жилийн дотор илүү хурдтай хөгжих боломж байна. Хамгийн гол нь бидэнд улс төрийн тогтвортой байдал болоод хаана зах зээл байна, хаана хөрөнгө оруулагчид байна, тийшээ чиглэсэн бодлого гаргаж явах нь чухал байгаа юм. Өнөөдөр Монгол Улс нүүрс, зэс зэрэг бүтээгдэхүүнээс орлогоо олж байгаа. Тэгвэл дараагийн эдийн засагт нэмэр болох салбар нь эрчим хүч, газрын ховор элемент байна.

-Газрын ховор элемент бол яах аргагүй дэлхийн зах зээл дээр хурдтай гарч ирж байгаа бүтээгдэхүүн. Монгол Улсын хувьд энэ салбарт гол тоглогч болох боломжтой гэж дэлхий биднийг хардаг. Гэтэл бид дотооддоо газрын ховор элементийг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах мэдлэг, мэдээлэл сул байх шиг. Тодорхой хэлбэл, Халзан Бүрэгтэй төслийг эхлүүлэх гэж асар маргаан өрнөж байна. Энэ асуудал дээр Шадар сайдын хувьд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Иргэдийн хувьд дундаж орлого багатай учраас бодит мэдээлэл авах хандлага нь сул байна л даа. Иргэдийн энэ хандлага дээр үндэслэсэн популизм Монгол Улсад 30 гаруй жил явж ирсэн нь бас үнэн. Энэ байдал удахгүй дуусна. Нэгдүгээрт, иргэд маань популизм хийж байгаа улстөрчдийг таньж, ялгаж, улс төрөөс шүүрддэг болсон байна. Хоёрдугаарт, мега төслүүд эхнээсээ хөдөлж эхэлж байгаатай холбоотойгоор тодорхой хугацааны дараа эдийн засагт үр өгөөжөө оруулна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засаг өсөхийн зэрэгцээ хувь иргэдийн амьжиргааны орлого эрс өөрчлөгдөнө. Энэ утгаараа эдийн засаг нэмэгдэх тусам иргэдийн мэдээлэлд бодитой хандах чадвар дагаад өсдөг.

Нөгөөтэйгүүр дэлхий дахинд ногоон эрчим хүчний шилжилт явагдаж байна. Үүнтэй зэрэгцээд газрын ховор элментийг бүтээгдэхүүндээ ашиглах эрэлт хэрэгцээ асар хурдацтай өссөн. Тиймээс Монгол Улсын хувьд дараагийн эдийн засгаа өсгөх гол бүтээгдэхүүн, салбар бол цэвэр эрчим хүч болон газрын ховор элементүүд төслүүд гэдэг нь тодорхой. Өнөөдөр зарим иргэд маань мэдээлэл тааруу байгаагаасаа болоод ойлголтын зөрүүтэй байж болно. Гэхдээ маргааш энэ бол улс орны хөгжил, ард түмэн бидний амьжиргааны баталгаа гэдгийг маш сайн ойлгож чадна. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ 5 цаг 36 мин Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав 5 цаг 38 мин АНУ Коста-Рикагийн Ерөнхийлөгч асан О.Ариасын визийг цуцалжээ 5 цаг 39 мин Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна 5 цаг 40 мин Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ 5 цаг 41 мин Төрийн өмчит төмөр замын компаниудыг нэгтгэхтэй холбоотойгоор ажилтнуудыг чөлөөлж, сонгон шалгаруулалтаар дахин томилно 5 цаг 41 мин Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ 5 цаг 42 мин УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 10 цаг 39 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 10 цаг 53 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 10 цаг 55 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 10 цаг 57 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 10 цаг 58 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 10 цаг 59 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 11 цаг 0 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 11 цаг 2 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 11 цаг 3 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 11 цаг 4 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 11 цаг 6 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 11 цаг 8 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 11 цаг 9 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top