x

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг суллах шүүхийн шийдвэр гарлаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллах шүүхийн шийдвэр гарчээ.

Өнгөрөгч нэгдүгээр сарын 16-нд Улсын дээд шүүх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оногдуулсан анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг "хууль зүйн үндэслэл, шаардлага хангаагүй" хэмээн хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ, гэхдээ одоогоор шүүх түүний гэм бурууг тогтоогоогүй байна гэсэн үг.

Тиймээс түүний өмгөөлөгч нар хэргийг шалгах хугацаанд түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж үзээд хүлээн авахаас татгалзсан юм.

Харин өнөөдөр шүүхээс түүнийг Ж.Эрдэнбатыг суллах шийдвэр гаргажээ. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжтой болох юм.

Сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татаж, "Улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулсан" гэм буруутайд тооцон, нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 33 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 37 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 39 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 39 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 40 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 42 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 43 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 43 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 45 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 45 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 50 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 51 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 52 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 53 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 55 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 23 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 37 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 42 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 47 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 59 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top