АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр Ардчилсан хувьсгалын 30 жил, ардчиллын төлөөх намууд нэгдсэний 20 жилийн ойг тохиолдуулан АН-ын дээд шагнал "Чингисийн одон"-г гардуулжээ. Тодруулбал, УИХ, орон нутгийн сонгуульд намын гишүүдээ удирдан зохион байгуулж, манлайлан оролцож ялалт байгуулан намын гишүүд, дэмжигчидийн хүрээг өргөтгөх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан Доржийн Моондой, Гэндэнпилийн Явгаан, Ламжавын Гүндалай, Баярын Зууннаст, Мижээгийн Зундуйдаваа, Должингийн Пүрэвсүрэн, Цэдэндамбын Батсүх, Жамбын Ширбазар нарыг “Чингисийн Одон” -гоор шагнасан байна.
Л.Гүндалайгийн хувьд 2000 оны УИХ-ын сонгуулиар Хөвсгөл аймгаас бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон. УИХ-д ганцхан суудалтай үлдээд байсан АН-д элсэж, парламентад сөрөг хүчний дуу хоолойг хамгийн чанга тодоор илэрхийлж явсан, 2004 оны сонгуулийн дараа тус намаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажиллаж байсан ч хожим АТН-ыг байгуулан туурга тусгаарласан билээ.