x

Сү.Батболдын Засгийн газрын нэмсэн татварыг Рио Тинто төлж эхэллээ

"Оюутолгой" компани өнгөрсөн пүрэв гаригт Монгол Улсын төрийн санд 230 тэрбум төгрөгийг шилжүүлсэн таатай мэдээг Засгийн газрын эх сурвалжуудаас зарлажээ. Энэ нь ТЕГ-аас "Оюутолгой" компанид тавьсан татварын акттай холбоотой төлбөр бөгөөд энэ долоо хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөрийг Төрийн санд шилжүүлэхээр болсон байна.

            Лондонгийн арбитрын шүүх хүртэл сунжирсан уг татварын маргаантай холбоотой асуудлаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрууд жил дамнуулан хэлэлцээрийн ширээний ард сууж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шаардлагатай тохиолдолд Дубайн гэрээг цуцлахад бэлэн” гэдэг байр сууриа хөрөнгө оруулагч талд тавьсан тухайгаа мэдэгдэж байсан. Урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд “Оюутолгой” компани татвараа төлж эхэлжээ.

            Үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах асуудал 2011 онд Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газар Оюутолгойн гэрээнд оруулсан өөрчлөлтөөс үүдэлтэй юм. Тодруулбал, Сү.Батболдын Засгийн газрын үед Нидерланд Люксенбург зэрэг орнуудтай байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэн цуцлуулж, Монголын талын 34 хувьд ноогдох зээлийн хүүг 9,9-өөс 6,5 хувь болгон бууруулжээ.

Тиймээс Монголын талын төлөх зээлийн хүүг бууруулж, Монгол Улсад төлөх татварыг нэмэгдүүлсэн дээрх үйл явдлыг Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас хойш хамгийн амжилттай болсон хэлэлцээр гэж эдийн засагчид үнэлдэг.

Тухайн үед буюу Рио Тинто компани ХОГ-нд заасан татвар тогтворжуулах заалтыг барин Лондонгийн Арбитр хүртэл явж, маргаан үүсгэн заргалдаж байсан. Энэ маргаан олон жил үргэлжилж, 2011 онд Сү.Батболдын Засгийн газар үүсээд байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн нь өдгөө Оюутолгой манай талаас тавьсан актын дагуу буюу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх үүсч, Монгол Улс төлөгдөөгүй 1 тэрбум гаруй долларын татварын ихэнх хэсгийг төлүүлэхээр болжээ.

Энэ талаар саяхан Ерөнхий сайд асан Сү.Батболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай улсын татварын байгууллагын тавьсан татварын акттай холбоотой маргааныг “Рио Тинто” Лондонгийн Арбитрын шүүхэд зарга үүсгээд явж байгаа. Миний тэргүүлж байсан Засгийн газар олон жилийн өмнө үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гаргаж шийдүүлсэний үр дүнд Монгол Улс үлэмж хэмжээний татвар нэмж авах, хүүгийн зардлаа бууруулах эрх нь үүссэн. Цаашид ч уг гэрээг сайжруулах шаардлагатай” хэмээн ярьсан байна.

Эцэст нь хэлэхэд, Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Оюутолгой”-д давуу байдал олгосон гэх улс төрийн зорилтот гүтгэлгүүд ийнхүү үнэнд гүйцэгдэж, харин ч Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээнд Монгол Улсад ашигтай өөрчлөлт оруулсан нь нотлогдов.

Б.НАРАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 1 цаг 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 1 цаг 7 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 1 цаг 9 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 1 цаг 9 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 1 цаг 10 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 12 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 12 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 13 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 14 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 15 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 20 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 21 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 22 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 23 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 25 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 53 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 3 цаг 7 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 12 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 17 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 28 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top