x

АН-ын дотоод тэмцэл цаашид ч үргэлжилж магадгүй

АН-ын дотоод сонгуулийн хорооноос намын даргын сунгааг зарлав. Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын мэдээлснээр тус хороо энэ сарын 23-ны өдрөөс эхлэн хуралдаж, 24-ний өглөөний 04.00 цагт уг шийдвэрийг гаргасан юм байна. Мөн өчигдөр намын дарга С.Эрдэнийн шийдвэрээр УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Д.Гарамгайбаатар нарыг намын нарийн бичгийн даргаар томилмон байна.

Намын даргын сунгаанд оролцогчид буюу нэр дэвшигчдийг ирэх гуравдугаар сарны 5-ны дотор бүртгэж, дөрөвдүгээр сарын 25-нд намын нийт гишүүдийн саналаар намын шинэ даргыг тодруулахаар шийдвэрлэсэн байна. Мөн тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгааг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд заасан хугацаанд буюу намын даргыг томилогдсоны дараа явуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл АН-ын даргыг томилох болон тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа намын хуучин дүрмээр буюу намын нийт гишүүдийн дунд дунд сунгаа явуулж шийдэхээр болжээ.

Гэвч өөр нэг асуудал бий нь өнөөдөр УДШ АН-ын Х их хурлаар баталсан намын шинэ дүрмийг бүртгэх асуудлаар шийдвэрээ гаргана. Хэрвээ шинэ дүрмийг УДШ бүртгэж авбал АН-ын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах ажил намын Их хурлаар шийдвэрлэх ёстой. Гэтэл тамга барьж буй намын дарга С.Эрдэнэ УДШ-ийн шийдвэр гарахаас урьтаж Дотоод сонгуулийг хороог хуралдуулсан нь ямар учиртай байв?

Дотоод сонгуулийн хорооноос сунгаар зарлахаас өмнө АН-ын даргад нэр дэвшихээр саналаа илэрхийлсэн хүн нэгээр тогтохгүй. МҮХАТ-ийн дарга О.Амартүвшин, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин гэм мэтчилэн. Гэвч ДСХ-ны дарга И.Мөнхжаргал энэ асуудлаар “УИХ-ын сонгуульд нам ялагдсаны дараа С.Эрдэнэ дарга улс төрийн хариуцлага хүлээж намын даргын үүрэгт ажлаа өгсөн. Тэр үед намын дэд даргаар ажиллаж байсан хүмүүс ч бас хариуцлага хүлээх ёстой. Энэ шалтгаанаар Х.Тэмүүжин нэр дэвших эрхгүй” гэжээ. Мөн О.Амартүвшинг “Намын Их хурлаас батлаагүй дүрмийн заалтыг /одоогийн Ерөнхийлөгтэй холбоотой/ УДШ-д илгээснийхээ төлөө хариуцлага хүлээж нэр дэвшихгүй” гэсэн байна. Тэгэхээр өмнө нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүсээс ганц Ц.Оюунгэрэл үлдээд байгаа юм байна. Харин өмнөх өдрүүдэд гарсан “Л.Гантөмөр нэр дэвшинэ” гэсэн ч Л.Гантөмөр өөрөө үүнийг баталсангүй.

Хэрвээ өнөөдөр УДШ-ээс АН-ын шинэ дүрмийг бүртгэсэн шийдвэр гарвал асудал эсрэгээрээ явна гэсэн үг. Тэгвэл Дотоод сонгуулийн хорооны шийдвэр цуцлагдаж, намын даргыг томилох, нэр дэвшигчийг тодруулахын тулд  намын Их хурлыг зарлан хуралдуулах шаардлагатай болно. Харин УДШ дүрмийн өөрчлөлтийг бүртгэхгүй гэвэл өмнө 2017 онд болсон жишгээр намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг намын нийт гишүүдийн саналаар шийдвэрлэх хэрэгтэй болно.

Угаасаа эрх барьж байх үедээ дотоодын хагарлаасаа болж засгаа нураагаад байсан АН-ыг улам ихээр задалсан зүйл нь өмнөх удаа явуулсан сунгаа байсныг хэн ч үгүйсгэдэггүй. Гэтэл одоогийн дарга нарын тамгаа булаалдсан тэмцэл ч гэсэн тэр түүхийг дахин давтаж магадгүй болоод байна.

Сануулахад УДШ өмнөх шийдвэрээрээ АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг АН-ыг төлөөлөх эрхгүй хэмээн үзэж цахим бүртгэлээс хассан. Мөн намын даргын албыг үүрэг гүйцэтгэгчид шилжүүлж өгсөн С.Эрдэнийг ч мөн адил намын даргаар бүртгэхээс татгалзсан байдаг. Энэ тохиолдолд С.Эрдэнэ даргын гарын үсэг зурж баталгаажуулсан шийдвэрүүд мөн хууль ёсны эсэх талаар гишүүд нь маргаан дэгдээж магадгүй. АН дотор үүссэн ан цав улам л томроод байх төлөвтэй...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (66.181.161.76)
    mongilin tuuh hoorondoo temtseed cuuldee baildaad ng ngnee alaad adg cuuld yulaa muhuh irmegtei tulcn ta nar AH ter zamaar ybaad bn
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 52 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 56 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 58 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 58 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 59 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 1 цаг 1 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 1 цаг 1 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 1 цаг 2 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 1 цаг 3 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 1 цаг 4 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 1 цаг 9 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 1 цаг 10 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 1 цаг 11 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 1 цаг 12 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 1 цаг 14 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 42 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 56 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 3 цаг 1 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 3 цаг 6 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 3 цаг 17 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top