x

У.Хүрэлсүх Х.Баттулгатай уулзахгүй, утасны дуудлагыг нь ч авахгүй байна

Ерөнхийлөгч Х.Баттулга улс төрийн хувьд мухардалд ороод байна. Учир нь түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин зургаан жил ажиллах хүсэл бий нь тодорхой.

Гэвч түүний өмнө давахад тун хэцүү даваа тулгараад байна.

Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломжтой болох явдал.

УИХ-ын гишүүн Т.Доржханд, иргэн О.Мөнхсайхан зэрэг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, улмаар цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн, нэгтгэж Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй нь тодорхой болсон.

Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ЕТГ-т тайлбар гаргуулах, байр суурь тодруулах албан бичиг илгээсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг ихэд бухимдуулжээ.

Улмаар албан бичгийн хариуг өөрийн биеэр өгөхөөр Үндсэн хуулийн цэцэд очин, "Үндсэн хуулийн цэц өөрийнхөөрөө эцэслэн шийдвэрлэж, жишиг тогтоосон асуудлаа дахин дахин авч хэлэлцээд байдаггүй гэж бодож байна. Жишээ нь, 1997 онд Пунсалмаагийн Очирбат гурав дахь удаагаа нэр дэвшсэн. Үндсэн хуулийн цэц дээр ийм маргаан үүсэж, улмаар П.Очирбат нэр дэвших эрхтэй, Үндсэн хууль зөрчөөгүй гэж шийдвэрлэж, энэ асуудалд цэг хатгасан байна.

Монгол улсын Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуультай төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох заалттай, маргаангүй асуудлаар маргаан үүсгэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна. Тэднийг өөгшүүлж болохгүй. Маш тодорхой, ардаа захиалгатай хүмүүс ажиллаж байна. Тэдний санаархлаар ард түмний эрх мэдлийг хурааж авах гэсэн аливаа үйл ажиллагаа нь сайн зүйлд хүргэхгүй гэж бодож байна.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан хүмүүс өнөөдөр бүгд амьд сэрүүн, ажлаа хийж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан эрх баригч нам хүртэл хэвээр байна. Тиймээс яагаад ийм маргаан үүсгэж байгааг ойлгохгүй байна" хэмээн зандрах, гомдоллох хослуулан өгүүлснийг хэвлэлүүд дамжуулсан билээ.

Эх сурвалжийн өгүүлж буйгаар Ерөнхийлөгч Х.Баттулгын бухимдал Үндсэн Хуулийн Цэцэд очсон төдийгөөр хязгаарлагдахгүй ажээ.

Тэрээр Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх үедээ ярьсан тохирсноосоо буцаж, өөрийг нь хуурна чинээ бодоогүй явсан МАН-ын удирдлагуудад хатуу үг чулуудан, Үндсэн Хуулийн Цэц дээр маргаан үүсч буй нь хууль зөрчиж буй тул нэн даруй зогсоохыг шаардсан байна.

Гэвч түүнтэй холбогдсон МАН-ын нэр бүхий лидерүүд мэдэн будилж, нэг нэгэн рүүгээ асуудлыг бултуулах маягаар "амыг нь таглаж буй" гэнэ.

Гэхдээ явж явж Үндсэн Хуулийн Цэцийн шийдвэрт "цагаан байшингийн эзэн" л нөлөөлж чадах нь нууц биш.

Иймээс ч Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцорсон өдрөөс нь хойш уулзаагүй яваа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй холбогдохыг хичээж буй ч нөгөөх нь уулзахгүй, тэр бүү хэл утасны дуудлагыг нь авахгүй байгаа ажээ.

Эх сурвалж: sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.140.178)
    Jonhuugaas zai bari nuguu tejeeber nohod borgono l biz uyanga munhbaysgalan tseren shijee gesen gulugnuuded hutssaar nohoi toohgui bolson dof u
    2021 оны 02 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 29 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 33 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 35 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 35 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 36 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 38 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 38 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 39 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 40 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 41 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 46 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 47 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 48 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 49 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 51 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 19 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 33 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 38 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 43 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 54 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top