x

Ерөнхий сайдад Намын даргыг нь өгөх хэрэгтэй

МАН-ын их хурал хуралдаж намын даргаа шинэ Ерөнхий сайдад өгөх гэснээ хойшлуулж, сонгууль хүргэх болов. ЕС нь эрх барьж байгаа намын дарга байдаг нь дэлхийд байдаг л жишиг. Заримаас нь нэрлэхэд, Ангела Меркель Германы канцлерыг намын даргын ажилтайгаа хавсардаг, Их Британид ялсан намын дарга нь Ерөнхий сайдаар Хатан хаан томилдог. Япон ч тийм байдаг, Шинэ Зеландынх бас л ялсан намын дарга Ерөнхий сайдын ажлаа хавсран гүйцэтгэдэг. Манай улс төрийн намуудын дүрэмд ч ийм л байдаг.

МАН-ын дүрмийн 24.3-т ч намын дарга нь Ерөнхий сайд байхаар заачихсан. Гэтэл шинэ Ерөнхий сайдад намын даргыг өгөхийг хойшлуулаад байна. Ерөнхий сайдад намыг нь өгөхгүй зуныг хүргэх нь улс орны хувьд хол хугацаа байна. Ковидын үеийн нөхцөл байдлаас улбаалж, эдийн засгийн нөхцөл хүндхэн байна. Хөл хорионд удсан иргэдийн амьжиргаа хэцүүдлээ. Өчүүхэн жижиг зүйл дээр ч дүрсхийхээр омогтой болцгоож. Ийм нөхцөл байдалд шүдтэй арслан хэрэгтэй. Юу юугүй Ерөнхийлөгчийн сонгууль ч дөхлөө. Эрх барьж байгаа намаа ч зангидаж, намынхаа бодлогын хэрэгжилтийг голлон хариуцаж байж улс орны асуудлаа шийдэхэд нэмэр болохоос гадна Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ахалж орох хэрэгтэй байдаг.

Энэ гуравдугаар сарын нэгэн,хоёронд МАНXXX их хурлаа хийхээр төлөвлөж байлаа. Гэтэл өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан Удирдах зөвлөлийнхөө хурлаар намын их хурлаа сонгууль болтол хойшлуулчихаж. Үнэн хэрэгтээ У.Хүрэлсүх намаа юу юугүй өгчихөөр “шалдан ноён” болчих гээд бэрх байх шиг байна. Ил бол ковидын нөхцөлтэй холбож тайлбарлаж байгаа. Харин гуравдугаар сарын нэгэнд намынхаа 100 жилийн ойн арга хэмжээг бол эв аятай хийчих санаатай юм байна. Тэр арга хэмжээнд бол ковид хамаагүй юм байлгүй. Юутай чиг бололцооны хэрээр тэмдэглэх юм байна. Ковидын хөл хориог 23-наас эхэлж тавьж байгаа нь ч намын баяраа тэмдэглэхтэй нь холбоотой биз. Хөл хориотой үед намын баяраа хийвэл хүсэн хүлээж, бэлдсэн 100 жилийн ой нь үзэгч, оролцогчгүй, даржин, амтгүй болно шүү дээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон ажил ярьж байна. Томилогдмогцоо чуулганы индэр дээрээс тов хийтэл үг хэлээдэхлээ. Хэлснээрээ хийвэл болж л байна.Нүүрсээ угааж, зэсээ хайлуулж, газрын тос, төмрийн хүдрээ боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулах, импортыг орлох, экспортын баримжаатай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн цоо шинэ тогтолцоог яаралтай бүрдүүлнэ гэлээ. Мөн Таван толгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Таван толгой-Гашуун сухайт, Таван толгой-Зүүн баян чиглэлийн төмөр замыг дуусгаж, тавдугаар цахилгаан станцыг эхлүүлнэ гэж хэлсэн. Авто замын төслүүдийг ч явуулж эхлэх юм байна. Иргэдээ бүрэн вакцинжуулна. Дундаж давхаргыг дэмжихээ зарлаж, орон сууцны хороолол барих юм гэсэн. Ямартаа ч эхний ээлжинд иргэдээ вакцинжуулалтад бүрэн хамруулна гэсэн. Эхнээсээ ч вакцин нь ирчихлээ. Л.Оюун-Эрдэнэ ажлаа авсныхаа маргааш хүн амьтан унтуулахаа байсан. Эртэч Монгол болцгооё л гэнэ. Бүгдийг хийе, бүтээе л гээд ханцуй шамлав. Залуу хүн зоригтой байвал юмыг яаж мэдэхэв, зорьсноо биелүүлж болох л юм. Амласан, ярьснаа ажил хэрэг болгох эсэхийг цаг хугацаа аандаа харуулна.

Юутай ч ид эрчтэй байгаа энэ үед нам нь дэмжихгүй бол хэцүү харагдаж байна. Одоо Л.Оюун-Эрдэнэ намын даргаа авахгүй бол энэ Засгийн газар МАН-ын нэг хэлтэс аятай л ажиллах болно. Ерөнхий сайд нь нэг хэлтсийн дарга аятай ажиллаж таарах нь.Ийм байхад Ерөнхий сайдын яриад байгаа ажил явахгүй, урагшлахгүй. С.Баяр “Ялыг нь үүрсэн юм чинь ямбыг нь бас эдэлье” гээд намын дарга, Ерөнхий сайдын ажлаа хамтатган авч байлаа. Түүн шиг Л.Оюун-Эрдэнэд ял, ямбыг нь хамтад нь өгч байж л ажлаа хийнэ биз дээ. Дараа нь хариуцлага ярихад ч амар.

Харин Ерөнхий сайдын ажлаа гэнэт л өгчихсөн У.Хүрэлсүх хаана явна вэ. Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрт сонгуулийн бэлтгэл ажлаа хангаад завгүй дуулдах ч ажлаа өгснөөсөө хойш олон нийтийн өмнө ил гарсангүй. Юу ч хийхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй ингэж сул яваад байгаа энэ хүний сураг ойрд дуулдсангүй. Галын шугаман дээр ажиллаж байгаа хоёр сайдаа огцруулснаас танхимаараа огцорсон нь дээр гэж хэлчихээд өвчин тахлын үед улс орноо хаяж явсан энэ нөхрөөс намын даргын ажлыг нь аваад зогсохгүй шийтгэл хүлээлгэмээр байгаа юм. Цагтаа өөрөө М.Энхболдыг ажлаа өг гэж шахаж шаардаж байгаад л буулгаж байсан шүү дээ. Тэр туршлагаа ч бодсон, намын дүрмээ ч бодсон намын даргын ажлаа өгөх хэрэгтэй. МАН-ын үе үеийн дарга нар ийм жишгээр л явж ирсэн. Асар том хариуцлага үүрчихээд нэг л өдөр “Би явлаа” гээд амиа бодоод яваад өгчихөж болдог юм уу. Дураа хүрэхээр Ерөнхий сайд хийгээд дургүйгээ хүрэхээр хаяад явчихсан түүнтэй хариуцлагын асуудал ярих л болох байх. Тэгээд ч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ намаа сугавчлаад орно л гэхгүй юм бол ингэтэл тас атгаад намын дүрэм журмаа зөрчин, хойшлуулахын учир юунд байна.

Нөхцөл байдал улам хүндэрч, улсаасаа өндөр байсан рейтинг нь уначих вий гэж болгоомжилж, дараагийн улс төрийн нүүдэл буюу Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэхээр л явчих шиг боллоо. Нэгэнт сонгуулийн ажилдаа шуударч байгаа бол намын даргынхаа ажлыг өгч ноосоо тушаачихаад явсан нь өөрт ч, өрөөлд ч, энэ улсад ч хэрэгтэй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 23 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 27 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 29 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 29 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 30 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 32 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 32 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 33 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 34 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 35 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 40 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 41 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 42 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 43 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 45 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 13 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 27 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 32 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 37 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 48 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top