x

Хэн "төрийн эргэлт" хийсэн бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын танхимд болчимгүй мэдэгдэл хийж, төрийн эргэлт боллоо гэж зарлав. Харин гадаад орнуудаас нэг нь ч "Монгол Улсад төрийн эргэлт боллоо" гэж зарласангүй. Хэрэв төрийн эргэлт болсон бол одоо Х.Баттулга сэнтийгээсээ ховхорсон байлтай. Тэгээгүй болохоор өөрөө л төрийн эргэлт хийсэн болж таарах нь. Тэрээр дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзахдаа их л маадгар, инээд алдчихсан, урьдын хардалт сэрдэлт нь арилчихсан, захиа даалгавар өгч байгаа харагдах нь үнэн хэрэгтээ тэр өөрөө төрийн эргэлт хийж өөртөө илүү эрх мэдэлтэй болсныг нотлох мэт.

Цаашдаа энэ төрийн эргэлтээ бататгахын тулд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хууль бусаар нэр дэвшихийг санаархаж, Ардчилсан намыг хагалган бутаргаж, Ардын намаас нэр дэвших магадлалтай хүмүүсийг гутаан доромжлох ажлаа эхлүүлээд байна. Гэсэн ч байдал өөрт нь ашиггүйгээр эргэх нь тодорхой болмогц ямар нэгэн аргаар өшөө хорсолоо тайлах гэж тэчьяадан зохион байгуулалттай гүтгэлэгийг өдөр шөнөгүй цацах боллоо. 

Ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших магадлалтай 4 хүний нэр өнгөрсөн оны сүүлчээр тодорч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Тэдний дундаас хамгийн өндөр магадлалтай нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд байсан юм.

МАН-ын дарга У.Хүрэлсүх "МАН байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялах ёстой" гэж мэдэгдсэн нь өрсөлдөгч намуудад хүчтэй цохилт болсон бололтой. Нам гэхээсээ илүү одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хор шарыг хөдөлгөөд авсан бололтой. Энэ үеэс л тэр Сү.Батболдыг онилж, тактикийн довтолгоогоо боловсруулж, ойр тойрны хүмүүс, гадаад түншүүдтэйгээ нийлэн гүжир гүтгэлэгийн их Пи Ар төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ.

Х.Баттулга дотоодын улс төрийн асуудалд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, тэдний увайгүй их мөнгөөр өрсөлдөгчдөө намнах гэсэн оролдлого хийх болсны тодорхой жишээ нь өнгөрсөн хэд хоногийн үйл явдал боллоо. Үнэн хэрэгтээ үүний гороор л У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох хэмжээнд хүрсэн нь тодорхой болж байна.

Эх адаггүй гүтгэлэг доромжлолын дунд Монголын төр, Монголын ард түмэн сөхөрч унахад ойрхон боллоо.

Х.САРУУЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 3 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 7 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 9 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 10 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 11 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 12 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 13 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 14 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 15 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 16 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 20 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 21 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 22 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 23 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 25 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 53 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 7 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 12 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 17 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 29 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top