x

Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаанд суурилсан шийдвэр гаргалтын тогтолцоог бүрдүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй онлайн уулзалт хийлээ.

Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд  Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг сануулав.

Төрийн байгууллагууд өөр өөр мэдээлэлтэй, тус тусдаа мэдээллийн сантайн улмаас төрийн зарим шийдвэрүүд зорилтод бүлэгтээ хүрч чадахгүй байгааг халамжийн шийдвэрүүдээс харж болохоор байна гэдгийг тэрээр онцлов. Тухайлбал, хүнсний талон авч буй иргэдийн 30 гаруй хувь нь өөрийн эзэмшлийн автомашинтай, 4,4 хувь нь малтай байсан зэрэг бодит баримтыг дурдлаа.

Дараа нь Үндэсний статистикийн хороооны дарга Б.Батдаваа танилцуулга хийлээ.

Одоогийн статистикийн үйл ажиллагаа нь уламжлалт арга буюу батлагдсан маягтаар мэдээлэл цуглуулж, сан бүрдүүлэхэд чиглэж байна. Энэ нь хугацаа алдах, мэдээллийн ач холбогдол буурах, тусгайлсан үр дүнг боловсруулах боломж хязгаарлагдмал, хувь хүний хүчин зүйлэээс хамаарал ихтэй зэрэг дутагдалтай. Иймээс статистикийн хуучин хэв маягийг халж, төрийн байгууллагууд, яам, агентлагууд дээр байгаа мэдээллүүдийг нэгтгэх, холбох ажлыг нэн түрүүнд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулав.

Мэдээллийн нэгдсэн суурь санг бүрдүүлснээр төрийн байгууллагууд, судлаачид, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд нэгдсэн нэг сангаас үнэн зөв мэдээлэл авах боломж бүрдэх аж. Түүнчлэн статистикийн мэдээллийн чанар сайжирч, цаг хугацааны хоцрогдол арилж, төрийн шийдвэр гаргалт судалгаанд суурилсан, оновчтой болох давуу талтай юм.

Тиймээс энэ чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж ажиллуулахаар боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 12 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 16 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 18 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 18 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 19 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 21 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 21 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 22 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 23 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 24 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 29 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 30 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 31 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 32 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 34 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 2 цаг 2 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 16 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 21 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 26 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 37 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top