x

Г.Занданшатар: Хэрэв бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний комиссын хамт олонд мэндчилгээ дэвшүүлэв.



Хүний эрх бол ардчиллын үнэт зүйл юм. Монголчууд бид 1992 онд Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг анх удаа хүний эрхийн олон улсын зарчим, хэм хэмжээтэй уялдуулан томьёолж, бодитоор баталгаажуулсан билээ. Шинэ Үндсэн хуулийн хүрээнд Монгол Улс эрх зүйн шинэтгэлийг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Үүний нэг жишээ нь тусгайлан хууль баталж, Хүний эрхийн Үндэсний Комиссыг байгуулсан явдал юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллага болон бусад олон талт дэмжлэгийн үр дүнд Улсын Их Хурал 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталсан билээ. Ийнхүү Улсын Их Хурал олон улсын жишигт нийцүүлэн хүний эрхийн үндэсний байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, Хүний эрхийн Үндэсний Комиссын анхны гурван гишүүнийг томилж, Комиссын анхны гишүүд 2001 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр тангараг өргөснөөр Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан түүхтэй.

Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсэж байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, хамт олон, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцэгчдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн Үндэсний Комисс нь хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, Парисын зарчимд бүрэн нийцсэн бие даасан, хараат бусаар чиг үүргээ хэрэгжүүлэгч, үндэсний байгууллага болохоо гурвантаа магадлан итгэмжлүүлж, бүс нутгийн, олон улсын хэмжээнд хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хүний эрхийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц үндэсний байгууллага болж төлөвшин хөгжиж байна.

Монгол Улсын Их Хурал тус Комиссын бие даасан, хараат бус байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн үндсийг улам боловсронгуй болгоход чиглэсэн шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг энэ дашрамд цохон тэмдэглэж байна.

Комиссыг улс орон даяар чиг үүргээ хэрэгжүүлэх хүний нөөцийн болон санхүүгийн боломжоор хангах үүднээс Улсын Их Хурлын 2013 оны долоодугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутагт ажиллах Хүний эрхийн Үндэсний Комиссын 21 ажилтны орон тоо, төсвийг улсын төсөвт тусгах үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгснөөр 2014 оноос аймаг бүрд тогтмол хүрч ажиллах боломжийг бүрдүүлсэн юм.

Эрх тэгш байдлыг шаардах, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй аливаа нөхцөлийг арилгах, хүний эрхийг дээдлэх нь монгол төрийн эрхэм зорилт юм. Тиймээс Улсын Их Хурал Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны нэгдүгээр сард баталсан. Ингэхдээ өмнө нь тус Комиссоос жил бүр Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг байсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг Байнгын, Дэд хороогоор оруулж чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүдэг практикийг өөрчилж, уг тайланг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болсон. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилсон нь жишиг болохуйц алхам болсон билээ.

Улмаар Улсын Их Хурал Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гаргахаар ажиллаж байгааг олон улсын байгууллагууд сайшааж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байна. Энэ хууль батлагдвал Монгол Улс бүс нутагтаа ийм төрлийн хуулийг баталж хэрэгжүүлсэн анхны улс болох юм.

Монгол хүний эрх бол Монголын ард түмэн хүний дайтай амьдрах, Монгол орон улсын дайтай хөгжин дэвжих нэгэн баталгаа юм. Ардчилал, хүний эрх хоёрыг ялгаж салгах аргагүй. Хэрвээ бид ардчиллыг эрхэмлэдэг бол хүний эрхийг яг түүнтэй адил дээдлэх ёстой.

Тиймээс баталсан хуулийг хэрэгжүүлэх, хүний эрхийг хамгаалагчдын хүчийг нэгтгэж, хамтран ажиллахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлал үзүүлэх учиртай.

Хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан монгол хүний эрх, эрх чөлөөг бүрэн дүүрэн хангахын төлөө цуцашгүй, чин шударгаар ажиллахыг Та бүхнээс хүсье.

Ингэж чадвал монгол хүний амьдрал тэгш дүүрэн болно. Монгол Улс хөгжин цэцэглэж, сэргэн мандана.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

2021 оны Хоёрдугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 2 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 6 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 8 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 8 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 9 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 11 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 11 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 12 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 13 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 14 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 19 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 20 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 21 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 22 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 24 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 52 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 6 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 11 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 16 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 27 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top