x

Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ

Шинэ Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа УИХ-ын 2020 оны намрын чуулган хаалтаа хийлээ. 

Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд дөрвөн эмэгтэй сайд ажиллахаар болж буй нь түүхэн явдал юм. Эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж түүхэндээ анх удаа дөрвөн эмэгтэй гишүүн томилсон Засгийн газар боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж хэлсэн үгэндээ "Гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон сайд нарт УИХ-ын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэе. Энэ танхим ахмад, дунд, залуу үеийг багтаасан, шинэ үеийн, мэдлэг туршлагатай, мэргэжлийн Засгийн газар гэдгийг дурдаад “Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ”" хэмээн онцолсон юм.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ

Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Б.Батцэцэг салбараа толгойлохоор боллоо. 

БОЛОВСРОЛ:

  • МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд Сургууль,

  • Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль,

  • Голландын Маастрихтийн Менежментийн Их Сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал

  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга

  • 2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

  • 2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

  • 2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

  • 2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх

  • 2016 оноос Гадаад харилцааны дэд сайдаар томилогдон ажиллаж байна

СТАТИСТИКЧ А.АРИУНЗАЯА 

Удам дамжсан статистикч сайд А.Ариунзаяа улиран томилогдлоо. Тэрээр улс төрийн шинжлэх ухаан, нийгэм судлалын мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 

БОЛОВСРОЛ

  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар дунд сургууль

  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1-р сургууль,

  • 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж

  • 2005 онд  ХБНГУ-ын Ханновэр их сургууль

  • 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөц, сургалтын менежер, ерөнхий менежер, тэргүүлэх менежер

  • 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газар болон нийгэм, эдийн засгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан

  • 2016-2020 онд хүртэл Үндэсний Статистикийн хорооны дарга

  • 2020 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.

МОНГОЛ HD ТЕЛЕВИЗИЙН Ч.НОМИН 

Ч.Номин захиралын ажлын анхны гараагаа байгалийн цогцолбор газар болох 5 одтой Тэрэлж буудлаас эхэлж байжээ. 2011 оноос хойш одоог хүртэл Монгол HD телевизийн захирлаар ажиллаж байна. Монголд анх удаа HD форматыг нэвтрүүлж, сүүлийн дөрвөн жил телевизийн контентийн бодлого, оюуны өмчийн талаарх эрчимтэй өөрчлөлтүүдийг өөрийн телевиздээ хийж яваа манлайлагч эмэгтэй. 2013 онд Ч.Номинг телевизийн салбар дахь Дэлхийн нөлөө бүхий 25 эмэгтэйн нэгээр нэрлэгдэж байв.

БОЛОВСРОЛ  

  • Нийслэлийн 45 дугаар дунд сургууль 

  • Их Британийн Ийст Англиа Их Сургуулийг 

  • Харвардын их сургуулийг тус тус төгссөн.  

АЖИЛЛАСАН БАЙДАЛ 

  • 2006-2007 онд Гацуурт Группийн Гадаад Харилцааны Захирал 

  • 2007 оноос Тэрэлж зочид буудлын Ерөнхий Менежер 

  • 2011 оны 2 сараас эхлэн  Монгол ТВ-ийн захирлаар ажиллаж байна.  

СЭТГҮҮЛЧ САЙДЫН СЭТГҮҮЛЧ САЙДААР СОЛИВ

Дөрөв дэх эмэгтэй сайд бол Н.Уртнасан. Тэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарыг удирдахаар боллоо.

БОЛОВСРОЛ:

  • 1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,

  • 1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүй

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,  

  • 2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,  

  • 2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал,

  • 2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,

  • 2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 9 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 13 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 15 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 15 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 16 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 18 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 18 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 19 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 20 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 21 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 26 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 27 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 28 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 29 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 31 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 59 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 13 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 18 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 23 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 34 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top