x

Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөлөө

Ерөнхий сайд танхимын бүрэлдэхүүнээ танилцуулсны дараа шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөх ёслол боллоо.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлаас 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулж баталсан.

Уг зохицуулалтаар Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүргийг хүлээн ажиллах юм. Засгийн газрын гишүүн холбогдох хууль, журмын дагуу “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн УИХ-д тангараг өргөдөг.  

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүн бүр тангараг өргөж, Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авсан. Холбогдох журамд заасны дагуу дараа нь тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж тангаргийн бичигт гарын үсэг зурсан. Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа. Засгийн газрын бүх гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв.

Тангараг өргөх ёслолын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газрын гишүүдэд хандаж үг хэлсэн. Тэрээр гүйцэтгэх засаглалын дээд байгууллагын бүрэлдэхүүнд багтаж, сайдаар томилогдсон сайд нарт УИХ-ын гишүүд, нийт монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэж, амжилт хүсэв. Энэ танхим ахмад, дунд, залуу үеийг багтаасан, шинэ үеийн, мэдлэг туршлагатай, мэргэжлийн Засгийн газар гэдгийг дурдаад “Дөрвөн эмэгтэй сайдтай Засгийн газар анх удаа бүрдлээ” хэмээн онцоллоо.

Түүнчлэн төрийн үйл хэргийн залгамж чанараа хадгалан Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь үргэлжүүлэн ажиллаж байгааг тэмдэглээд, уламжлал, шинэчлэлийг хослуулж ажиллах бодлогын илрэл гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн тэрбээр “Та бүхэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Төрийн сүлдэндээ, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд тангараг өргөлөө. Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол эх орон, нийт ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэж, Үндсэн хууль, хуулиа дээдэлж, авлигал, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, чин шударгаар ажиллахыг хүсэн ерөөе. Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Та бүхэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын засгийн төрийн сайдаар томилогдож байна. Яг 100 жилийн өмнө Ардын засаг анх байгуулагдаж, төрийн сайдыг тохоон томилохдоо “Эрх биш, ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх бөгөөд олны тусыг бодох, өөрийн эрхэлсэн хэрэг явдлыг магадаар бүтээж чадах, баяд, ноёд, ураг төрөлд нүүрчлэхгүй, ховдог, шунахай, авлигач бус, бичиг үсэгт боловсронгуй байх” гэсэн дөрвөн шаардлага тавьж байсан юм билээ. Энэ зарчим шаардлагад 100 жилийн ойгоороо нийцэж, зөвхөн нийгмийн сүлжээний шуугианаар бус, олон түмний санал бодолд нийцсэн, шинжлэх ухааны тооцоо судалгаанд үндэслэсэн, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй цаг үе тохиогоод байгаа.

Өмнөх Засгийн газар ёс суртахуун, сахилга хариуцлагын шинэ хэм хэмжээг тогтоосон. Шударга ёс, сахилга хариуцлагыг бэхжүүлэх, хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, иргэнээ дээдэлсэн засаг байх чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээг тууштай үргэлжлүүлж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Төрийн хууль биелүүлэх ажлыг Засгийн газрын гишүүн бүр төр, ард түмний өмнө хариуцана гэдгийг УИХ-ын дарга цохон тэмдэглээд “Тиймээс хуулийн хүрээнд ажиллах, зөв бодлогоо дэвшүүлэх, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх, алсын хараатай Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх нь үндсэн үүрэг байх болно. УИХ Та бүхний ажлыг бүх талаар дэмжиж, бас шаардлага тавьж, шахаж, шалгааж ажиллах болно” гэсэн юм.  

Ийнхүү Засгийн газрын гишүүдийн тангараг өргөх ёслол өндөрлөв. Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын гишүүдэд нэр дэвшигчдээ намынхаа Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан улмаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамж гарган, улмаар Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөснөөр шинэ Засгийн газар бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэллээ.

УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулган ийнхүү өндөрлөлөө. Ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 31 удаа, Байнгын болон дэд, түр хорооны хуралдаан 114 удаа хуралджээ. Ээлжит чуулган 50-иас доошгүй хоног үргэлжилдэг байсныг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр 75-аас доошгүй хоног болгон өөрчилсөн. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдаж, нийт 87 хууль, Улсын Их Хурлын  44 тогтоол хэлэлцэж баталжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ноцтой нөлөөлж байна 5 мин Улаанбурхан өвчний тохиолдол 986-д хүрч, 239 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна 9 мин 2026 оны Орон нутгийн хөгжлийн сангийн төслүүдэд иргэдийн саналыг авч эхэллээ 11 мин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ой, хээрийн түймрийн баруун хойд хэсгийг цурамд оруулжээ 11 мин НӨАТ-ын нэгдүгээр улирлын буцаан олголтыг энэ сараас олгож эхэллээ 12 мин Хонины махны үнэ 17 мянгыг давж, үхрийн махны ханш өссөөр байна 14 мин “Юнайтэд Эйрлайнс” Монгол Улсаас АНУ руу нислэг үйлдэх боллоо 14 мин Монголын парламентын төлөөлөгчид “Аугаа их өв – хамтын ирээдүй” чуулга уулзалтад оролцлоо 15 мин “Богд уул” сувиллыг нийслэл өмчлөлдөө буцаан авлаа 16 мин Тайланд руу зорчих иргэдийн анхааралд 17 мин Трамп 100 хоногийнхоо ололтыг сурталчилж, сөрөг хүчнээ шүүмжиллээ 22 мин ПСЖ Арсеналыг Лондонд хожиж, финалын зүг алхлаа 23 мин Өсвөрийн жүдо бөхийн улсын аварга “Буянт-Ухаа”-д үргэлжилж байна 24 мин “Amazon”-ы төлөвлөсөн татварын ил тод байдал Трампын засаг захиргааг бухимдуулжээ 25 мин ЕХ-ны шүүх: “Алтан паспорт”-ын схем нь хууль зөрчсөн гэж үзлээ 27 мин “Монголын хөрөнгө оруулалтын форум” Нью-Йоркт болов 1 цаг 55 мин Америкийн авто машин үйлдвэрлэгчдэд учрах татварын нөлөөллийг багасгана 2 цаг 9 мин Орос, Беларусь хамтран дроны үйлдвэр барина 2 цаг 14 мин Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд маш том үл ойлголцол үүсчихлээ 2 цаг 19 мин ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 2 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top