x

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдөр 20:00 цаг хүртэл түр хаалаа

Автотээврийн Үндэсний Төвийн орон нутгийн автозамын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан мэдээллийг хүргэж байна.

Мэдээлэлд: Автотээврийн үндэсний төв нь Цаг уур, орчны шинжилгээний газраас 7 хоногт 2 удаа хот хоорондын нийтийн зорчигч тээврийн батлагдсан замнал дагуух цаг агаарын урьдчилсан мэдээг хүлээн авч Улаанбаатар хот дахь зорчигч тээврийн төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон гэрээт аж ахуйн нэгж байгууллагуудад дамжуулан ажилладаг.

Цаг агаар, замын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд “Онцгой байдал үүссэн нөхцөлд ажиллах шуурхай бүлэг” хуралдаж, зорчигчдыг аюулгүй тээвэрлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг цаг тухай бүр авч, 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал, нийт нутгаар цаг агаар хүйтэрч, төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд 52-н даваа, Баруунхараагийн зам, Төв аймгийн Лүн сумаас Булган аймгийн Рашаант сум, Өвөрхангай аймгийн Арвайхээр сум хүртэлх зам, Улаанбаатар хотоос Орхон аймаг хүртэлх түр зам буюу Булган аймгийн Орхон,Дашинчилэн, Бүрэгхангай сумдын замууд тус тус хүндэрч онцгой нөхцөл байдал үүссэн тул замын нөхцөл байдал хүндэрсэн дээрх чиглэлийн шөнийн тээвэрлэлтэд гарах тээврийн хэрэгслүүдийг 2020-10-01-ний өглөө тээвэрлэлтэд гаргахаар, хүндэрсэн замаар дайран өнгөрөх тээврийн хэрэгслүүдийг ойр байрлах хот, суурин газар хоноглуулахаар тус тус зохион байгуулаад байна. Замд хоноглож буй зорчигчдын буудал, хоолны мөнгийг “Зорчин явагчийн гэнэтийн ослын даатгал”-ын нөхөн төлбөрөөр шийдүүлэх зохицуулалтыг хийсэн.

ЗТХС-ИЙН ТУШААЛААР УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫГ 2020.10.01-НЫ 10.00 ЦАГААС 20.00 ЦАГ ХҮРТЭЛ ТҮР ХААЖ, АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСООХ ШИЙДВЭРИЙГ ГАРГААД БАЙНА.

2020.10.01-ний өдрийн 10:00 цагийн байдлаар:

• Нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим нутгаар цас орсонтой холбоотойгоор орон нутгийн авто замд халтиргаа гулгаа үүссэн байна.

• Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 72-260км хооронд зорчих хэсэгт үүссэн 5-50см зузаантай тогтсон цасыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-аас авто замын бэлэн байдлыг хангуулахаар ажиллаж байна. Дээрх замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөн удаашралтай байна.

• Улаанбаатар-Дархан чиглэлийн 52н давааны замын нөхцөл байдал хүндэрч хөдөлгөөн зогссон, цасан шуургатай байна.

• Улаанбаатар-Дундговь чиглэлд Ногоон довийн даваа цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдмал, хөдөлгөөн удаашралтай байна.

Дундговь, Төв, Дархан-Уул, Хэнтий аймгийн өмнөд хэсэг, Дорноговь аймгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, авто замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа тул иргэд, зорчигчид та бүхэн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан, албан ёсны бүртгэлтэй аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслээр тав тухтай зорчиж, GPS-ийн 24 цагийн хяналтан дор аюулгүй, баталгаатай тээвэрлэлийг сонгон үйлчлүүлээрэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! 2 цаг 8 мин The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа 2 цаг 24 мин Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай 2 цаг 28 мин Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв 2 цаг 29 мин "Наурыз 2025" арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна 2 цаг 31 мин Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа 2 цаг 33 мин Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурлаа 2 цаг 35 мин Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк ерөнхийлөгчөөр сонгогдов 2 цаг 35 мин Гуравдугаар сарын 21 – Дэлхийн яруу найргийн өдөр 2 цаг 37 мин Монгол, Буриадын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцов 2 цаг 38 мин Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ 2 цаг 40 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 2 цаг 44 мин Цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад БНЭУ-тай хамтран ажиллана 3 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 4 цаг 29 мин ЦХИХХЯ, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа 16 цаг 57 мин Энхийг сахиулагчид Кипр Улсад Монгол Улсаа сурталчиллаа 17 цаг 53 мин “И-Монгол академи” УТҮГ, ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 19 цаг 19 мин Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 23 цаг 0 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 23 цаг 47 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв Өчигдөр 12 цаг 15 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холб...
Top