Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн Хаврын тэмцээн үргэлжилж байна. Тус башёд манай 21 бөх таван зиндаанд хүч сорьж байгаа бөгөөд Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн өнөөдрөөс барилдаанаа өндөрлүүллээ.
Баруун тохойны бэртэл нь сэдэрсэн ч тэмцээнээ үргэлжлүүлэхийг хүссэн ч багшийнхаа зөвлөснөөр башёг орхих шийдвэр гаргасан байна. Түүний тохой бүрэн тэнийх боломжгүй болсон тул 14 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр хаврын башё аварга цолтонгүйгээр үргэлжлэх боллоо.
Хоошёорюүгийн барилдаанаа дуусгаж байгаа нь шинээр ёкозүна болсон бөх тэмцээнийг орхисон 39 жилийн дараах анхны тохиолдол болж байна.
Монгол бөхчүүдийн амжилт (2024.03.XX байдлаар)
Макүүчи зиндаа
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн – 5-4 (тэмцээнийг орхисон)
- Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн – 4-5
- М-2 Чёошёома Г.Мөнхсайхан – 3-6
- М-7 Тамаваши Б.Мөнх-Оргил – 6-3
- М-8 Оошёома Д.Даваанинж – 4-5
- М-12 Оонокацү Г.Ган-Эрдэнэ – 5-4
Жюүрёо зиндаа
- З-1 Тамашёохо Э.Энхманлай – 6-3
- З-3 Роога А.Амарсанаа – 6-3
- З-6 Б.Миторюү Төрболд – 3-6
- З-10 Дайсэзэн А.Асгахад
Макүшита зиндаа
- Б-7 Дайшёохо Ч.Шижирбаяр – 2-3
- З-8 Котокэнрюү Г.Билгүүн – 0-4
- З-9 Кёкүкайюү Ш.Далайбаатар – 3-1
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн – 3-1
- Б-15 Асахакүрюү Р.Жамъянтогтох – 3-1
- Б-16 Казэноүми Ц.Билгүүн – 2-2
- З-21 Хокүтомарү Н.Чинзориг – 3-2
- Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат – 2-3
- З-45 Сэйхакүхо Ө.Дэмиджамц – 4-1
Санданмэ зиндаа
- З-6 Госэйзан Б.Мөнх-Од – 2-2
- Б-18 Саданохикари Д.Наранцогт – 3-2
Жонокүчи зиндаа
- Б-13 Тэнросэй С.Лувсангомбо – 4-1