Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн Баруун шинэстэй хэмээх газарт энэ сарын 5-ны өдөр малчин айлын үхрийг баавгай барьсан тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэд, малчид анхаарал сэрэмжээ дээшлүүлж:
- Хүүхдийг малд ганцааранг нь явуулахгүй байх
- Харгалзах хүнгүй гэрт үлдээхгүй байх
- Машин, мотоциклээ яаралтай хэрэглэхэд бэлэн байлгах
зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатайг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.
Өнгөрсөн 2024 онд идэш тэжээлгүй болсон баавгай суурин газар, малчны хот руу дайрч, хүн, малд халдах тохиолдол улсын хэмжээнд нийт 114 удаа гарсан байна.