Бүгд Найрамдах Кипр улсад 61 дэх жилдээ явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Хүчний командлагч болон түүний албаны гурван цэргийн алба хаагч 2024 оны хоёрдугаар сараас эхлэн өнөөг хүртэл үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 104 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын болон Зэвсэгт хүчний танилцуулагыг тус ажилллагааны энгийн, цагдаа, цэргийн бүрэлдэхүүнд анх удаа танилцуулсан байна.
Энэ үеэр Монгол Улсынхаа талаар танилцуулга хийж, Хүчний командлагч, штабын офицер, ахлагч нар Монгол үндэстний уламжлалт хоол болох хорхог, бууз, хуушуур хийж баярын ширээг өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан бэлтгэж, Монголын үндэсний зоог барих арга хэмжээг UNFICYP ажиллагааны удирдлагын төвд энэ сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.