Монгол түмний нэгээхэн хэсэг болсон казах үндэстний уламжлалт Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэхээр болжээ.
Казах үндэсний баярын "Наурыз 2025" арга хэмжээ энэ сарын 22-ны 09:00 цагт Сүхбаатарын талбайд эхэлнэ. Энэ үеэр соёл, урлагийн тоглолт болохоос гадна казах күрес бөхийн тэмцээн зохион байгуулагдах юм. Түүнчлэн гар урлалын үзэсгэлэн, казах гэр, уран бүтээлийг олон нийтэд танилцуулж, наурызын зоог, уламжлалт идээг дэлгэнэ.
Өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг Наурызын баярыг дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн өргөн тэмдэглэж өнгөрүүлдэг аж.