“И-Монгол академи” УТҮГ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай систем хөгжүүлэлт хийх, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг хамтран түгээх ажлын хүрээнд мэдээлэл, харилцаа холбоо, технологи (МХХТ)-ийн сургалт, арга зүйн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
Тус санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цахим засаглал, дэвшилтэт технологийн чиглэлээр мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалтыг танхим болон цахим хэлбэрээр хамтран зохион байгуулах;
- Цахим үйлчилгээний нэгдсэн системээр /E-Mongolia/ дамжуулан авч буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн цахимжилтийг сайжруулан, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах;
- Хамтран хэрэгжүүлж буй сургалт, үйл ажиллагааны талаарх контентыг олон нийтийн сүлжээгээр түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааны явцыг дүгнэх, цаашдын үйл ажиллагааг төлөвлөх зорилгоор тодорхой давтамжтайгаар уулзалт зохион байгуулах талаар тусгагдсан байна.