2025 оны хоёрдугаар сарын байдлаар атны дундаж үнэ 1.5 сая төгрөгт хүрсэн нь 2023 оныхоос 166.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Мөн малын үнэ дараах байдлаар өсчээ:
- Соёолон үрээ – 87.9 мянган төгрөгөөр
- Хязаалан гунан үхэр – 264.4 мянган төгрөгөөр
- Эр хонь – 61.0 мянган төгрөгөөр
- Эр ямаа – 33.5 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
Аймгуудаар авч үзвэл:
- Говьсүмбэр аймагт эр үхрийн үнэ хамгийн өндөр – 2.4 сая төгрөг,
- Баян-Өлгий аймагт хамгийн бага – 970.0 мянган төгрөг байна.
Харин үхрийн 2 метрээс дээш урттай ширний үнэ 5.2 мянган төгрөг болж, 2024 оныхоос 2.7 мянган төгрөгөөр буурчээ.
Ноолуурын үнэ:
- Дундговь аймагт 1 кг ноолуур 120.0 мянган төгрөгөөр хамгийн өндөр,
- Булган аймагт 100.0 мянган төгрөгөөр хамгийн бага байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо