Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий, тус газрын Цахим засаглалын хэлтсийн шинжээч, мэргэжилтнүүд “И-Монгол академи” УТҮГ-тай хамтарсан уулзалт /2025.03.18/ зохион байгууллаа.Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар, шинжээчид оролцож, харилцан санал солилцож, туршлага судалсан юм.
Уулзалтын хүрээнд “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаа, хариуцан хөгжүүлж буй системүүдийн хөгжүүлэлт, хэрэгжилтийн явцтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж цаашид асуудлыг шийдвэрлэх, хөгжүүлэлт, шинэчлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ илэрхийлэв.