Прокурорын байгууллага 2025 оны гуравдугаар сарын 6-наас 13-ны өдрүүдэд шинээр 47 гомдол, хүсэлт хүлээн авч, нийт 224 гомдол, хүсэлтийг хянажээ.
Шинээр хүлээн авсан гомдлуудаас 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай бол бусад нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Энэ хугацаанд 80 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, 12-ыг харьяаллын дагуу шилжүүлэн, одоогоор 132 гомдол, хүсэлтийг хянан үзэж байна.
Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 3 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлэн, 15 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс