x

Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нар гуравдугаар сарын 18-нд утсаар ярилцаж, Украины асуудлыг зохицуулах хэлэлцээрт нэн даруй орохоо тохиролцов. Тэдний ярилцлага хоёр цаг хагас үргэлжилсэн бөгөөд Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаар ч санал солилцсон байна.

Хэлэлцээрийн үр дүн:

  • Украины сөргөлдөөнийг улс төр, дипломат аргаар шийдэх байр суурийг бататгав.
  • Эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхийг 30 хоногийн хугацаанд зогсоохоор тохиролцов.
  • Олзлогсдыг солилцох, шархадсан цэргүүдийг шилжүүлэх шийдвэр гаргав.
  • АНУ, ОХУ хоорондын стратегийн зэвсгийг хязгаарлах асуудлаар байр суурь ойртсон.

Түүнчлэн АНУ, Украин гуравдугаар сарын 11-нд 30 хоногийн гал зогсоох талаар хэлэлцсэн бөгөөд гуравдугаар сарын 19-нд Орос, Украин 175 олзлогсдыг харилцан солилцохоор болжээ.

Олон улсын хандлага:

  • НҮБ хоёр орны яриа хэлэлцээг дэмжив.
  • Унгар уг үйл явдлыг эерэг алхам гэж үнэлсэн бол Германы канцлер Олаф Шольц эрчим хүчний дэд бүтэц рүү довтолгоог зогсоох нь сайн эхлэл гэж мэдэгдэв.
  • Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын орнуудыг зэвсэглэлтээ нэмэгдүүлэхийг уриалж, Москвагийн байр суурийг эсэргүүцсэн хандлага гаргав.

АНУ-ОХУ-ын харилцаа:

  • Дипломат харилцааг хэвийн болгох асуудал хөндөгдөв.
  • Хоккейн тэмцээн зохион байгуулах саналыг хоёр тал дэвшүүлэв.
  • Эрчим хүч, сансрын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хэлэлцэж, ангараг руу хамтран нисэх талаар ч яригдсан байна.

Хэдий тохиролцоонд хүрэх алхамууд хийгдэж байгаа ч Вашингтоны хориг арга хэмжээг цуцлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Путин, Трамп нарын яриа хоёр орны харилцаанд өөрчлөлт авчрах боломжтой ч эцсийн шийдэл гарах эсэх нь Украин дахь нөхцөл байдлын цаашдын өрнөлөөс хамаарах бололтой.

Эх сурвалж: РИА Новости, TASS, Global Look Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров 18 цаг 10 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо 18 цаг 57 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв 19 цаг 41 мин “Австралийн долоо хоног”-ийн хүрээнд сонсголгүй иргэдийн харилцааны сургалт зохион байгууллаа 20 цаг 2 мин Их Британи Оросын тэрбумтан Фархад Ахмедовт авсан хоригоо цуцаллаа 20 цаг 12 мин Туркийн сөрөг хүчний удирдагч Э.Имамоглуг баривчилжээ 20 цаг 37 мин Харү башё: Монгол сумочдоос Тамаваши хамгийн түрүүнд качигоши хийлээ 20 цаг 43 мин Д.Трамп, В.Зеленский нар утсаар ярьж, дайныг зогсоох талаар хэлэлцэв 21 цаг 3 мин Монголын эрэгтэй, эмэгтэй 3х3 баг Азийн аваргад өрсөлдөнө 21 цаг 14 мин Орос, Украин олзлогдсон цэргүүдээ солилцов 21 цаг 43 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа БНХАУ-ын Элчин сайдтай уулзав 21 цаг 46 мин Өнөөдөр нутгийн ихэнх хэсгээр дулаарч, шороон шуурга шуурна 21 цаг 54 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ИБУИНХУ дахь айлчлал эхэллээ 22 цаг 16 мин Өнөөдөр "Дэлхийн аз жаргалын өдөр" 22 цаг 27 мин Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ Уржигдар 14 цаг 57 мин Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ Уржигдар 14 цаг 56 мин “Атар IV” аяны хүрээнд “Технологийн 7 хоног” зохион байгуулж байна Уржигдар 14 цаг 56 мин Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудал хүндрэлтэй байна Уржигдар 14 цаг 55 мин Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах тогтоол батлагдлаа Уржигдар 14 цаг 54 мин Валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсэг тайлангаа танилцууллаа Уржигдар 14 цаг 53 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top