x

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

21, 22-нд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

\УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 14-16 хэм дулаан байна.

2025 оны гуравдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 24, 25-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 8-13 хэм, Хангайн уулархаг нутаг, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-5 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 25-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! 18 цаг 17 мин The MongolZ баг VALORANT Challengers 2025 тэмцээний хоёрдугаар шатанд шалгарлаа 18 цаг 33 мин Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдийн засагжуулах шаардлагатай 18 цаг 37 мин Жо Байдены автомат гарын үсэг АНУ-д шуугиан дэгдээв 18 цаг 38 мин "Наурыз 2025" арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулна 18 цаг 40 мин Монгол Улсын Их Хурал, ОУПХ хамтран хүний эрхийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа 18 цаг 42 мин Дональд Трамп АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах зарлигт гарын үсэг зурлаа 18 цаг 43 мин Кирсти Ковентри ОУОХ-ны анхны эмэгтэй, анхны африк ерөнхийлөгчөөр сонгогдов 18 цаг 44 мин Гуравдугаар сарын 21 – Дэлхийн яруу найргийн өдөр 18 цаг 45 мин Монгол, Буриадын хамтын ажиллагааг бүх шатанд өргөжүүлэх талаар санал солилцов 18 цаг 47 мин Наурызын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ 18 цаг 49 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Оксфорд хотноо Монгол судлаачидтай уулзлаа 18 цаг 53 мин Цахим хөгжил, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулахад БНЭУ-тай хамтран ажиллана 19 цаг 17 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан 20 цаг 38 мин ЦХИХХЯ, “И-Монгол академи” УТҮГ хамтарсан уулзалт зохион байгууллаа Уржигдар 19 цаг 50 мин Энхийг сахиулагчид Кипр Улсад Монгол Улсаа сурталчиллаа Уржигдар 18 цаг 54 мин “И-Монгол академи” УТҮГ, ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 28 мин Путин Трамп хоёр Украин дахь сөргөлдөөний зохицуулахаар ярилцан тохиров Уржигдар 13 цаг 46 мин Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 12 цаг 59 мин АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээв Уржигдар 12 цаг 15 мин
iИх уншсан
"Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Эмчийг сулла! П.Батчулуун эмчийг сулла! Ж.Золжаргал: Монгол, Польшийн хамтын ажиллагааг илүү их эдий... Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрө... АНУ Жон Ф. Кеннедийн хэргийн нууц баримтыг дэлгэлээ Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхило... Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Сансарт есөн сар гацсан сансрын нисгэгчид эх дэлхийдээ ирлээ... Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна Баавгай үхэр барьсан тохиолдол гарчээ
Top