x

Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын Зэвсэгт хүчнийг үүсгэн байгуулсны 104 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.

1921 оны гуравдугаар сарын 18-нд Их жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагтыг чөлөөлсөн түүхт өдөр. Эндээс Монголын орчин цагийн Ардын журамт цэрэг эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх анхны ялалтын буухиаг эхлүүлэн Монгол Улсын Зэвсэгт хүчин байгуулагдаж, бахархалт түүхэн замналаа эхлүүлсэн билээ.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж анхны ялалтын тугийг  мандуулсан энэхүү түүхт өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” хэмээн жил бүр улс даяар ёслон тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.

Харин 2011 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн юм.

Ташрамд сонирхуулахад, Монгол цэргийн эртний түүх бол Хүннү, Сяньбигаас эхлээд Их Монгол улс, Чингис хаан, түүний хөвгүүдийн байгуулсан тусгаар тогтносон Их Монгол улсын түүх юм. Тусгаар тогтнолоо тунхаглан зарласан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгал, Халхын голын байлдаан, Дэлхийн II дайн, өнөөгийн Ардчилсан Монгол Улсын Зэвсэгт хүчин, Дэлхий дахины энхийг сахиулах үйлсэд оруулж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнаар түүчээлсэн түүхийг бүтээж ирсэн олон зуун жилийн Монгол цэргийн үеийн үед дуурсагдах бахархалт гавьяат үйлсийг бүтээсэн байдаг.

Эх орончдын яруу алдар, бахдам замналаар түүхээ бичсэн "Монгол цэргийн өдөр"- Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 104 жилийн ойн баярын мэндийг үе үеийн ахмад дайчдад, Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд, мөрдэс зүүсэн хэн бүхэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Зэвсэгт хүчний яруу алдар бадартугай!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • 1921 оноос өмнө (74.96.73.226)
    1921 оноос өмнө Зэвсэгт хүчингүй байтлаа Төрт улсаа МЭӨ 209 онд байгуулсан байх уу?
    2025 оны 03 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү бэлгийн эрхийн бичигтэй холбоотой дуулианд өртөв 1 цаг 42 мин Ши Жиньпин АНУ-д айлчилж магадгүй гэж Д.Трамп мэдэгдэв 1 цаг 43 мин Лионел Месси Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсангүй 1 цаг 44 мин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаан хийлээ 1 цаг 47 мин Монголын тусгай олимпын баг 21 медальтай эх орондоо ирлээ 1 цаг 48 мин Осака башё: Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тэмцээнийг орхилоо 1 цаг 53 мин Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн дээд цол хүртээлээ 1 цаг 54 мин Оюутнууд усны чиглэлээр нэгдэн, холбоо байгууллаа 1 цаг 54 мин Төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа 1 цаг 55 мин Улсын нэгдсэн төсвийн орлого, зарлага буурч 565.8 тэрбумын алдагдалтай гарчээ 1 цаг 57 мин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв 1 цаг 58 мин Австралийн долоо хоног “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэлэлцүүлгээр эхэллээ 1 цаг 59 мин Хонгконгийн хүүхдийн гэмтлийн мэс засалчид ГССҮТ-д ажиллав 2 цаг 0 мин Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын системийг шинэчилжээ 2 цаг 1 мин Төрийн цахим үйлчилгээ тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ 5 цаг 10 мин Гүржийн Тбилисид болох "Их дуулга" тэмцээнд Монголын 20 жүдоч оролцоно 6 цаг 15 мин Улсын хэмжээнд нэг ажилтны сарын дундаж цалин 2.67 сая төгрөг байна 6 цаг 16 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британид албан ёсны айлчлал хийж байна 6 цаг 18 мин Нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчлийг арилгах хоёр сарын аян үргэлжилж байна 6 цаг 21 мин 2024-2025 оны хичээлийн жилийн II улирлын амралтын хуваарь 6 цаг 22 мин
iИх уншсан
Нөгөө ертөнцөөс захидал ирдэггүй Б.Баатархүү: Ёс суртахуунлаг иргэнийг бий болгохын тулд улам... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... "Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа..." Эль Дорадо Монгол цэргийн өдөр: Зэвсэгт хүчний 104 жилийн ой өнөөдөр то... Эмгэнэл Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд... “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад бай... Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэ... Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо
Top