“И-Монгол академи” УТҮГ-нь хиймэл оюун ухаан, төрийн цахим үйлчилгээ, кибер аюулгүй байдлыг хөгжүүлэх, хамтарсан сургалт зохион байгуулах, олон улсын сайн туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх уулзалтуудыг шат дараатай зохион байгуулж байна.
Өчигдөр /2025.03.20/ “И-Монгол академи” УТҮГ нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас (БНЭУ) Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтарсан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын (ГХХАГ) дарга Г.Өнөрцэцэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве болон холбогдох мэргэжилтнүүд, албан хаагчид оролцов.
Энэхүү уулзалтаар олон улсын стандартын дагуу төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын хүний нөөцийг чадавхжуулах, мэдээллийн технологи болон IT системийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.
Цаашид хоёр тал шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тодорхой хугацаанд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт, үйл ажиллагаанд мэргэжилтнүүдийг хамруулах боломжийг бүрдүүлэхээр тохиролцов.