Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гутал үйлдвэрлэгч үндэсний компаниудад ажиллалаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 31-р хороонд байрлах “Миний гутал” ХХК-д зочилж, тус компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.
9 цаг 59 мин

Хангайн бүсийг аялал жуулчлалын төрөлжсөн бүс болгон хөгжүүлнэ
Монголын төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг 2025 онд тэмдэглэхтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Тогтоолын төсөлд дурдсан эдгээр арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлснээр Хангайн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа хангагдаж, аймаг, орон нутгийн эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх, монгол орныг гадаад улсад сурталчлах, жуулчдыг татах хөшүүрэг бүхий аялал жуулчлалын дэд бүтэц бий болно гэж үзлээ.
17 цаг 17 мин

Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
17 цаг 27 мин

“Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын мэдээллийг сонслоо
“Онтрэ” ХХК (Entrée Resources LTD)-ийн ашиглалтын лиценз болон Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийн талаарх Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын, “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн яамны мэдээллийг тус тус сонсож, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.
17 цаг 31 мин

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа
Хүүхэд, залуучуудад сүмо бөхийн дэг жаяг, барилдааныг сурган дадлагажуулж, олон аварга тамирчдыг төрүүлж, соёл, спортын салбарт оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн Япон Улсын иргэн, мэргэжлийн сүмо бөхийн “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа.
17 цаг 34 мин

Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
17 цаг 41 мин

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.04.17/ хуралдааны товыг хүргэж байна.
17 цаг 43 мин

Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Уржигдар 19 цаг 11 мин

Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зөвлөх Л.Чой-Иш БНХАУ-ын Хятадын үндэсний газрын тосны корпораци (CNPC)-ийн Эдийн засаг, технологийн судалгааны хүрээлэнгийн ТУЗ-ийн гишүүн, Нарийн бичгийн дарга Цян Син Кун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уржигдар 16 цаг 31 мин

“Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна
Монгол Улс Финландын Туркугийн их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “Эдүтэн” цахим сургалтын системийг бага боловсролын түвшинд үе шаттайгаар туршиж, нэвтрүүлж эхлээд байна. Уг системийг 2023–2024 оны хичээлийн жилд 3–4 дүгээр анги, харин 2024–2025 оны хичээлийн жилд 1–5 дугаар ангид хэрэгжүүлж буй.
Уржигдар 16 цаг 30 мин

“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна
Эрүүл ирээдүйг бий болгох зорилтын хүрээнд хэрэгжиж буй чухал ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох мэргэжлийн багш бэлтгэх хамтарсан хөтөлбөр юм. Одоогоор уг хөтөлбөрийн дагуу 27 оюутан шинээр суралцаж байна.
Уржигдар 16 цаг 29 мин

Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар нийт 23 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрт эдийн засаг, хууль эрх зүй, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарын чухал сэдвүүд багтаж байна.
Уржигдар 16 цаг 28 мин

Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко-той уулзлаа. Уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой-н хүрээнд болж, харилцаа, хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүрсэн түвшинд бэхжүүлэх, хөгжлийн зорилтуудыг уялдуулах асуудлаар санал солилцсон байна.
Уржигдар 16 цаг 26 мин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна
"Хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт" уриан дор Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бодит оролцоог хангах цогц арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран хамгаалж буй эцэг, эхчүүдийн эрхэлж буй жижиг бизнес, бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, төрийн үйлчилгээг нэг дороос хүргэх Ability Expo арга хэмжээг зохион байгууллаа.
Уржигдар 10 цаг 26 мин

Одыг нэрлэх эрхийг хэн эзэмшдэг вэ?
Олон хүн хайртай хүнээ гэгээн дурсгал болгон, огторгуйн нэгэн одод нэрийг нь олгохыг хүсдэг. Гэвч бодит байдал дээр энэ хүсэл нь зөвхөн сайхан сэтгэлийн бэлгэдэл байхаас цаашгүй бөгөөд хуулийн болон шинжлэх ухааны хувьд ямар ч хүчинтэй шийдвэр болдоггүй.
Уржигдар 09 цаг 50 мин

НЗДТГ, Потомакийн их сургуультай хамтран боловсрол, судалгаа, ухаалаг хотын технологийг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ) болон АНУ-ын Потомакийн их сургууль боловсрол, судалгаа, засаглал, технологийн чиглэлээр хамтран ажиллахаар албан ёсоор гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнд НЗДТГ-ын дарга Д.Амгалан, тус их сургуулийн Ерөнхийлөгч Андреа Кемп-Куртис нар гарын үсэг зурсан байна.
2025-04-15

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
Иргэдийн аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүднээс нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг “Tapatrip”, “Jet”, “Eco Bike” компанийн удирдлагуудтай уулзлаа.
2025-04-15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг газар дээр нь үзэж танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ төсөл нь Архангай аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур, Өвөрхангай аймгийн Хархорин сумдын нутаг дэвсгэрт орших Орхоны хөндийн 189 мянган га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд тус бүс нутагт ирээдүйд 500 мянган хүн амтай шинэ суурьшлын бүс байгуулах зорилготой.
2025-04-15

Сүмогийн алдарт багш Асахифүжи Сүгиномори Сэйяа Алтан гадас одон хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Япон Улсын иргэн, “Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гадас одонгоор шагналаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг түүний сүмо бөхийн спорт, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, Монголын бөхчүүдийн амжилтад үзүүлсэн дэмжлэгийг үнэлэн хүртээв.
2025-04-15

Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанбаатарт болно
Жендэрийн Үндэсний хороо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Азийн Хөгжлийн банктай хамтран “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурлыг 2025 оны тавдугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Энэхүү хурал нь “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан болох юм.
2025-04-15