x

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний гутал үйлдвэрлэгчдэд зочилж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд гутал үйлдвэрлэгч үндэсний компаниудад ажиллалаа. Тэрбээр Баянзүрх дүүргийн 31-р хороонд байрлах “Миний гутал” ХХК-д зочилж, тус компанийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Миний гутал” ХХК нь анх 2011 онд гутал засвараар эхэлж байсан бол өнөөдөр “Yurdi” брэндийн өдөрт 200 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Тус компани өнгөрсөн онд 42 мянган хос гутал үйлдвэрлэж, 21 аймагт борлуулалтын гэрээ байгуулсан байна. “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 600 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, үйлдвэрлэлээ өргөтгөн, 2027 оноос өдөрт 400 хос гутал үйлдвэрлэх, 30 ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөж байна.

Мөн Ерөнхийлөгч “Өндөр уртын буян” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 45 ажилтантай бөгөөд хөрөнгө оруулалтын зээлээр улсын анхны шууд уллагааны үйлдвэрийг байгуулсан. Өдөрт “Батур” брэндийн 800 хос ажлын гутал үйлдвэрлэж буй тус компани “Цагаан алт” хөтөлбөрөөр эргэлтийн хөрөнгийн зээл авч, 2028 он гэхэд үйлдвэрлэлээ хоёр дахин өсгөх, өдөрт 1600 хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Эдгээр үндэсний үйлдвэрлэгчид нь дотоодын боловсруулсан арьс, ширийг ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зах зээлийн тодорхой хувийг хангаж, цаашлаад экспортод гаргах боломжтой аж. Компаниуд зээл, татварын бодлогоор илүү дэмжлэг авах, зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах, ажиллах хүчийг бэлтгэх чиглэлд төрөөс онцгой анхаарал хандуулах шаардлагатайг Ерөнхийлөгчид уламжилжээ.

Боловсролын сайд П.Наранбаярын мэдээлснээр, өнөөдөр МСҮТ-д суралцаж буй 40 мянга гаруй залуугаас гутал үйлдвэрлэлийн чиглэлээр ердөө 77 нь суралцдаг бөгөөд энэ салбарт “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” боломжийг нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

2025 онд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд арилжааны 10 банкны оролцоотойгоор нийт 300 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 489 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд Засгийн газраас зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 66 тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна. Жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг 2028 он гэхэд хоёр сая хос хүргэх зорилт тавиад байна.

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийн ажлын хэсэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • OYUN (102.89.85.215)
    Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.190.146)
    байсан үйлдвэрээ устгачихаад, тэнэгүүд үхэж далд орморууд
    2025 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 22 цаг 15 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 22 цаг 16 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 22 цаг 17 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 22 цаг 18 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 22 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 22 цаг 19 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 22 цаг 20 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 22 цаг 22 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 22 цаг 23 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 22 цаг 24 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 22 цаг 25 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 22 цаг 26 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 22 цаг 27 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Өчигдөр 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Өчигдөр 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Өчигдөр 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top