Косовогийн нийслэл Приштина хотноо зохион байгуулагдсан Европын охидын математикийн XIV олимпиадад Монголын баг амжилттай оролцож, гурван хүрэл медаль, нэг тусгай байрын шагнал хүртлээ. Тус олимпиад энэ сарын 11-нд эхэлж, өчигдөр өндөрлөсөн бөгөөд 56 орны 230 эмэгтэй сурагч оюун ухаанаа сорьсон юм.
Монгол Улсаас “Эрдмийн хишиг” сургуулийн Н.Болор, “Орчлон” сургуулийн А.Мишээл, “Хархорин” сургуулийн Б.Оюунбилэг, нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану нар оролцож, тэднийг багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нар удирдан хамтран ажилласан байна.
Манай улсын төлөөллөөс:
-
А.Ану
-
А.Мишээл
-
Б.Оюунбилэг нар хүрэл медаль хүртсэн бол
-
Б.Оюунбилэг нэмэлтээр тусгай байрын шагналын эзэн болжээ.
Ингэснээр Монголын баг 56 орны дунд 33 дугаар байрт шалгарсан байна. Олимпиадын хүрээнд оролцогчид хоёр өдөр дараалан тус бүр гурван бодлого бодож, өдөрт 4 цаг 30 минутын турш шалгалтад оролцон өрсөлдсөн юм.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам, Европын охидын математик олимпиадын зохион байгуулах хороо