x

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхлэхэд бэлэн болжээ. Одоогоор газар чөлөөлөлт 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд чөлөөлөгдсөн хэсэгт нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна.

Хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төв” нь “20 минутын хот” үзэл баримтлалын хүрээнд хамгийн түрүүнд хэрэгжих 14 шинэ хотын анхны бүтээн байгуулалт гэдгийг онцолж, дараах мэдээллийг өгсөн:

  • Эхний ээлжинд 4362 айлын орон сууц баригдана

  • Барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох хоёр багц тендерийг гуравдугаар сард зарласан

  • Газар чөлөөлсөн хэсэгт цэвэрлэгээ, ариутгал хийж дуусгаад барилгын хашаа татна

  • Зарим иргэд өөрсдийн санаачилгаар газраа чөлөөлөх хүсэлт гаргаж буй тул олонхийн дэмжлэгтэйгээр нэмж газар чөлөөлөлт хийх боломжтой гэж мэдэгдлээ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мөн байр сууриа илэрхийлж, уулын энгэрт газар чөлөөлөгдөөгүй айлуудын хувьд шинэ хорооллуудыг илүү харагдац сайтай байршилд барих төлөвлөгөөтэй, хувийн хэвшилтэй хамтарч газраа чөлөөлөх, орон сууцжуулах сан байгуулан тогтвортой тогтолцоонд шилжих шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлэв.

Хотын дарга Х.Нямбаатар гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн үр дүнтэй шийдэл гэж үзэж буйгаа дахин илэрхийлээд, газраа чөлөөлөх сонирхолтой иргэдийн саналыг авах ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 19 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 20 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 21 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 22 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 23 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 24 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 25 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 26 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 27 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 28 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 29 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 30 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 32 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 5 цаг 58 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 6 цаг 0 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 6 цаг 1 мин Б.Мөнгөнтуул Хятадын Жу Жинерт хожигдож, тавдугаар байр руу ухрав 6 цаг 3 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ Хөвсгөлд үргэлжилж байна 6 цаг 28 мин Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? 6 цаг 45 мин Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? 6 цаг 46 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top