LEGO Kirkbi компанийн дэд ерөнхийлөгч, алдарт LEGO тоглоомын компанийн хяналтын багц эзэмшигч Майкл Хэлби Швейцарийн Вале кантоны Вербье амралтын бүсэд цанаар гулгаж яваад осолдож, эмнэлэгт хүргэгдсэн ч амь нас нь харамсалтайгаар хохирсон байна.
Британийн Mirror сонинд бичсэнээр, осол Коль-де-Шассурын огцом налуутай хэсэгт болсон бөгөөд 64 настай Хэлби уулнаас их хурдтай гулгаж байхдаа тэнцвэр алдан унасан байна. Ослын дараа түүнийг яаралтай нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн ч эмч нар түүний амийг аварч чадаагүй ажээ.
Майкл Хэлби нь зөвхөн LEGO компанийн удирдах түвшний хүн байгаагүй, тэрээр Данийн Хааны ордныг дэмжигч, тус улсын Хаан Фредериктэй олон жилийн нөхөрлөлийн холбоотой нэгэн байсан бөгөөд The Mary Foundation-ийн захирлуудын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Эх сурвалж: ren.tv, Mirror, Global Look Press