x

Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын “Гуравдагч хөрш”, Европ дахь дотны итгэлт түншийн нэг БНФУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилт гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа хоёр орны хамтын ажиллагааны эрчийг бэхжүүлэн хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Монгол, Францын харилцааны түвшнийг стратегийн түншлэлд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.

БНФУ-ын Элчин сайд Коринн Пэрера Да Силва хамтын үнэт зүйлсд тулгуурласан хоёр орны харилцааг улам идэвхтэй өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцлон цаашид хамтын ажиллагаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Тэрээр хоёр улсын хооронд эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээс гадна иргэний аюулгүй байдал, хот байгуулалт, нийтийн тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйг онцлон тэмдэглэлээ.

Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.146)
    оросоос өөр хүн чанартай орон гэж байхгүй.
    2025 оны 04 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 20 цаг 16 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 20 цаг 17 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 20 цаг 18 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 20 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 20 цаг 20 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 20 цаг 20 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 20 цаг 21 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 20 цаг 24 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 20 цаг 24 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 20 цаг 25 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 20 цаг 26 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 20 цаг 27 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 20 цаг 28 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 22 цаг 4 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 22 цаг 8 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 22 цаг 22 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 22 цаг 26 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top