Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах шатны шүүхийн нийт 38 сул орон тоонд шүүгч сонгон шалгаруулах ажил эхэлжээ. Тус сонгон шалгаруулалтад нийт 58 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд өчигдөр тэднээс 43 нэр дэвшигч шалгалтад оролцсон байна.
Шалгалтын агуулга нь хоёр үндсэн хэсэгтэй:
-
Хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт – 25 оноо
-
Салбар эрх зүйн хууль тогтоомжийн мэдлэг сорил – 10 оноо
Өнөөдөр 08:00 цагаас нэр дэвшигчдээс магадлал бичих чадварыг шалгах нэмэлт шалгалт авна. Энэ нь нэр дэвшигчийн шүүн таслах үйл ажиллагааны оновчтой байдлыг үнэлэх чухал шалгуур юм.
Сонгон шалгаруулалт дараах чиглэлийн шүүхүүдэд шүүгч томилох зорилготой:
-
Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
-
Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
-
Эрүү, иргэний хэргийг хамтад нь харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүх
Шалгаруулалтын дүн болон шүүгчид нэр дэвшигчдийн амжилтыг цаашид мэдээлэх юм байна.
Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл