x

Монгол Улсад ажиллаж буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж, уул уурхайн салбар давамгайлж байна

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2025 оны нэгдүгээр улиралд Монгол Улсад 103 улсын 9.9 мянган гадаад иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.8 мянган хүнээр өссөн үзүүлэлт юм.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн 8.5 мянга нь эрэгтэй, 1.4 мянга нь эмэгтэй байна. Насны бүлгээр нь авч үзвэл, 35-39 насныхан хамгийн олон буюу 1.8 мянга, 20 хүртэлх насныхан хамгийн бага буюу 115 байна.

Боловсролын түвшнээр:

  • Техникийн болон мэргэжлийн боловсролтой: 3.7 мянга

  • Бакалавр болон дипломтой: 3.5 мянга

  • Бүрэн дунд боловсролтой: 1.3 мянга

  • Тусгай мэргэжлийн дунд: 1.1 мянга

  • Магистр, доктор: 289

  • Суурь болон бага боловсролтой: 105

  • Боловсролгүй: 4 хүн байна.

Гадаад иргэдийн 60.2 хувь нь БНХАУ-ын, 6.4 хувь нь Энэтхэгийн, 5.3 хувь нь Вьетнамын, 4.9 хувь нь Филиппиний иргэд байгаа бол үлдсэн хувь нь ОХУ, БНСУ, АНУ, Турк, Австрали болон бусад улсын харьяат байна.

Ажил эрхэлж буй салбарууд:

  • Уул уурхай, олборлолт: 2.5 мянга

  • Боловсрол: 1.3 мянга

  • Худалдаа, засвар үйлчилгээ: 1.2 мянга

  • Боловсруулах үйлдвэрлэл: 1.1 мянга

  • Барилга: 1.1 мянга

  • Тээвэр, агуулах: 608

  • Бусад салбар: 1.5 мянга

  • Олон улсын байгууллага, төлөөлөгчийн газар: 648 хүн ажиллаж байна.

Уул уурхай, олборлолтын салбар 747 хүнээр нэмэгдсэн бол барилгын салбарын гадаад ажилчдын тоо 219 хүнээр буурсан үзүүлэлттэй байна.

Ажил олгогч байгууллагын ангиллаар:

  • ХХК-д: 8.8 мянга

  • ТББ-д: 279

  • Төрийн өмчит ААН-д: 85

  • Төсөвт байгууллагад: 29

  • Хувьцаат компанид: 19

  • Нөхөрлөлд: 5

  • Бусад байгууллагад: 622 хүн ажиллаж байна.

Байршлын хувьд:

  • Улаанбаатар болон Төвийн бүс тус бүрд 4.2 мянган хүн

  • Зүүн бүсэд: 932

  • Баруун бүсэд: 303

  • Хангайн бүсэд: 214 хүн ажиллаж байгаа бөгөөд хамгийн их гадаад ажилчинтай аймаг нь Өмнөговь (1.9 мянга), Дорноговь (1.2 мянга), Төв (889), Дорнод (543) байна.

Монгол Улсаас гадаад руу зуучлагдсан ажиллах хүчний тоо буурчээ

2025 оны эхний улиралд Монгол Улсаас 213 хүн хөдөлмөрийн гэрээгээр гадаадад зуучлагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 111 хүнээр буурсан үзүүлэлт юм. Тэдний 178 нь БНСУ, 35 нь Япон улсыг зорьсон байна.

Зуучлагдсан иргэдийн 175 нь эрэгтэй, 38 нь эмэгтэй бөгөөд:

  • 25-29 насныхан 32.9 хувийг эзэлж байгаа бол

  • 45-54 насныхан хамгийн бага буюу 1 хувь байна.

Боловсролын түвшнээр:

  • Бүрэн дунд боловсролтой: 65

  • Бакалавр: 38

  • Тусгай мэргэжлийн дунд: 11

  • Техникийн болон мэргэжлийн: 5

  • Боловсролгүй: 94 хүн бүртгэгджээ.

Салбарын хувьд тэдний ихэнх буюу 164 нь боловсруулах үйлдвэрлэлд, хамгийн цөөн нь буюу 1 нь худалдаа, засварын салбарт ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 21 цаг 50 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 21 цаг 50 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 21 цаг 51 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 21 цаг 52 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 21 цаг 53 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 21 цаг 53 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 21 цаг 55 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 21 цаг 57 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 21 цаг 58 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 21 цаг 59 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 21 цаг 59 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 22 цаг 1 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 22 цаг 2 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 23 цаг 37 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 23 цаг 41 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 23 цаг 55 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ 23 цаг 59 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top