Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Zeit сонинд өгсөн ярилцлагадаа “Баруун” гэх уламжлалт ойлголт суларч, одоо ийм геополитикийн нэгдмэл цул гэж үгүй болсон тухай мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп эргэн Зууван танхимд ирснээр энэ хандлага улам бүр тод харагдаж эхэлсэн аж.
Фон дер Ляйен одоо Европын Комиссийн тэргүүнээр ажиллаж буй хугацаандаа олон улсын төр засгийн тэргүүн нартай үргэлжид яриа хэлэлцээ хийж буйгаа онцлоод, дэлхийн олон улс Европтой хамтран ажиллах, худалдаа арилжаа хийх сонирхлоо илэрхийлж, нийтлэг дүрэм журам дээр санал солилцох хандлага нэмэгдэж байгааг дурдсан байна.
Гэсэн ч тэрээр трансатлантын түншлэлийн үнэ цэнийг онцолж, Европын ард иргэд Америктай нөхөрсөг харилцаандаа итгэдэг хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: ren.tv, Zeit, EPA/ТАСС
Сэтгэгдэл (2)