Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метрийн хэмжээтэй, орчин үеийн шаардлага хангасан хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад оруулжээ. Энэхүү агуулах нь тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй хүчилтөрөгч шаардлагатай өрөөнүүдийг найдвартай хангах зорилготой юм.
Агуулахын дотоод бүтцэд манифолд хэмээх хийн хуваарилагч төхөөрөмж суурилуулсан бөгөөд уг төхөөрөмжөөр 72 баллон хүчилтөрөгчийг төвлөрүүлэн хийн хоолойн системээр эмнэлгийн холбогдох хэсгүүд рүү хуваарилах боломжтой аж.
Төслийн зураг төслийг “Дукат” компани боловсруулсан бол ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компани ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хариуцан ажилласан байна.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар