Европын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын шатанд Английн “Арсенал” клуб Испанийн алдарт “Реал Мадрид”-ыг талбай дээр нь 2:1 харьцаатай буулган авч, 15 жилийн дараа анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Тоглолтын гол үйл явдлууд:
-
13 дахь минутад Букайо Сака 11 метрийн торгуулийн цохилт алдсан.
-
65 дахь минутад Сака дахин довтолж гоол оруулсан.
-
67 дахь минутад Винисиус хариу гоол оруулсан.
-
Цаг дуусахын өмнөх нэмэлт 90+3 дахь минутад Габриэл Мартинелли хожлын гоолыг хийсэн.
Энэхүү ялалтын үр дүнд “Арсенал” хагас шигшээд шалгарч, Францын “Пари Сен-Жермен” багтай учраа таарахаар болж байна. Сүүлд 2009 онд хагас шигшээд шалгарч байсан тэдний хувьд энэ бол сэтгэл хөдөлгөм эргэн ирэлт юм.
Харин “Реал Мадрид” 2019-2020 оны улирлаас хойш анх удаагаа хагас шигшээд шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүллээ. Өнгөрсөн улиралд Карло Анчелоттигийн удирдлага дор “Боруссиа”-г финалд хожин 15 дахь удаагаа Аваргуудын лигийн цомыг өргөж, түүхэн дээд амжилтаа бататгаад байсан билээ.
Хагас шигшээд:
-
“Арсенал” vs “ПСЖ”
-
“Барселона” vs “Интер Милан”
Хагас шигшээ тоглолтууд:
-
Эхний тоглолтууд: дөрөвдүгээр сарын 29, 30
-
Хариу тоглолтууд: тавдугаар сарын 6, 7
Финалын тоглолт:
-
Тавдугаар сарын 31-нд Германы Мюнхен хотноо болно.
Эх сурвалж: ТАСС, UEFA