x

Эмнэлэгт захиалсан цагтаа очиж амжихгүй бол И-Монголиа системээс захиалсан цагаа цуцалж болно

Эмнэлэгт үзлэгийн цаг авах дугаарлалтыг өмнө нь иргэд биечлэн очиж авдаг байсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор “эмнэлгийн цаг захиалах, цуцлах” үйлчилгээг И-Монголиа системээс шууд авах боломж бүрдээд багагүй хугацаа өнгөрсөн байна.

Одоогийн байдлаар И-Монголиа системд 73 төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг, холбогдсон байгаа бөгөөд нийт хугацаанд цахимаар цаг захиалах үйлчилгээг 1,264,793 удаа авчээ. 

Хэдийгээр эмнэлэгт цаг захиалах үйлчилгээ цахимжсан ч иргэд захиалсан цагтаа ирэхгүй, эсвэл хоцрох тохиолдол түгээмэл байна. Судалгаагаар цаг захиалсан иргэдийн 40 орчим хувь нь үзлэгтээ ирдэггүй байна.

Энэ нь зөвхөн тухайн иргэнтэй бус, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа болон яаралтай тусламж шаардлагатай бусад иргэдэд ч хүндрэл учруулдаг.

Тиймээс Иргэн та Эрүүл мэндийн байгууллагын эмчийн үзлэгийн цагийг урьдчилан захиалсан боловч тухайн цагтаа очиж амжихгүй тохиолдолд:

  • И-Монголиа системд бүртгэлээрээ нэвтрэх;
  • Хайлтыг хэсэгт эмнэлгийн цаг цуцлах гэж хайн;
  • Цаг цуцлах үйлчилгээнээс цаг авсан эмнэлгийг сонгох;
  • Цэнхэр тэмдэглэгээ бүхий цаг авсан өдрийг сонгон баталгаажуулна.

 Хэрэв иргэн эмнэлгийн байгууллагад цаг авсан ч өөрийн буруугаас болж тухайн цагтаа тусламж, үйлчилгээ авч чадаагүй бол ЭМДҮЗ-ийн 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 06 дугаар тогтоолд заасны дагуу 20,000 төгрөгийг өөрөө төлнө. Энэ нь торгууль гэхээс илүү иргэдийг хариуцлагатай болгох зорилготой. Захиалсан цагаа цуцалж сурах нь дараагийн иргэнд цаг захиалах боломжийг бүрдүүлж, эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн, чирэгдэлгүй явагдахад чухал нөлөөтэй юм.

 Жич: 

  • Цахимаар үзлэгийн цаг авахын тулд 2016 оноос хойш ЭМД заавал төлсөн байх ёстойг анхаарна уу.
  • Та цахимаар авсан үзлэгийн цагаасаа 30 минутын өмнө ирж шаардлагатай зүйлсээ бэлдсэн байх хэрэгтэй.

Үзлэгийн цаг болон үзлэгийн кабинетыг сонгоход үзлэг хийх эмч сонгогдохгүй бол тухайн өдөр захиалах цаг дүүрсэн байгааг анхаараарай. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 21 цаг 51 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 21 цаг 52 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 21 цаг 53 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 21 цаг 54 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 21 цаг 55 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 21 цаг 55 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 21 цаг 56 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 21 цаг 58 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 21 цаг 59 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 22 цаг 0 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 22 цаг 1 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 22 цаг 2 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 22 цаг 3 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 23 цаг 39 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 23 цаг 43 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай 23 цаг 57 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Өчигдөр 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Өчигдөр 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Өчигдөр 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Их дэлбэрэлт үнэхээр нэг цэгт болсон уу? “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top