АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Хятадын эсрэг худалдааны шахалт үзүүлэх хүрээнд шинэ төлөвлөгөө боловсруулж, Ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулсан тухай The Wall Street Journal мэдээлжээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу АНУ 70 гаруй улсад ногдуулсан импортын тарифыг бууруулах санал тавьсан ч нэг чухал нөхцөлтэй. Тэр нь дээрх орнууд Хятадтай хийж буй худалдааны харилцаагаа багасгах шаардлагатай аж.
Тус санаачлагын цаад зорилго нь Хятадын экспортын сүлжээг саармагжуулж, АНУ-ын худалдааны түншүүдийг Хятадын зах зээлээс холдуулахад оршиж буй. Бессентийн хэлснээр АНУ БНХАУ-тай бүхэлдээ худалдаагаа таслахыг зорьж байгаа биш ч, шаардлагатай бол тийм хувилбар ч боломжтой гэдгийг тэр үгүйсгээгүй байна.
Энэ алхам нь олон улсын худалдааны харилцаанд нөлөөлж болзошгүй бөгөөд АНУ-ын зүгээс тарифын хөнгөлөлтөөр дамжуулан геоэдийн засгийн байр сууриа бэхжүүлэхийг эрмэлзэж буй үйлдэл хэмээн шинжээчид үзэж байна.
Эх сурвалж: ren.tv, The Wall Street Journal, Global Look Press