Улс төр

Төрийн албаны гүйцэтгэлийн тогтолцоог сайжруулах төслийн үр дүнг хэлэлцэв
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран “Монгол Улсын Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлж байна. Уг төслийн гол зорилго нь төрийн албаны шинэтгэлийг дэмжих, гүйцэтгэлийн удирдлага, хүний нөөцийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
2025-04-04

“Эмчээ Сонсъё” уулзалтаар 800 орчим эмчтэй шууд уулзалт хийлээ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Эмчээ Сонсъё” өглөөний уулзалтыг зургаан өдөр дараалан зохион байгуулж, эрүүл мэндийн салбарын эмч нарын санал бодлыг сонсож, тулгамдаж буй асуудалд шийдвэр гаргах түвшний хариулт өглөө. Танхим болон цахим хэлбэрээр явагдсан тус уулзалтад нийт 800 орчим эмч оролцсон нь эмч нартай шууд харилцах, салбарын бодлого шийдвэрийн хэрэгжилтийг бодитоор дүгнэх чухал боломж боллоо.
2025-04-04

Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах төслийн тайланг хэлэлцлээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын Төрийн албаны гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл 2023-2025 онд хэрэгжиж байна. Энэ төслийн хүрээнд төрийн албаны шинэтгэлийг дэмжих, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилт тавигджээ.
2025-04-04

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх хоёр дахь шатны төсөл эхэлж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул 2025 оны 4 дүгээр сарын 4-нд Олон Улсын эрхзүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарлыз Болландтай уулзлаа. Тус байгууллага нь 2019-2023 онд Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг дэмжих төсөл хэрэгжүүлсэн бөгөөд одоо төслийн хоёрдугаар үе шатыг Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болжээ.
2025-04-04

БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гал түймэртэй тэмцэх ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмжийн хэлтсийн даргын үүргийг гүйцэтгэгч Жон Гван Бук тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 1-3-ны өдрүүдэд айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь “Гамшгийн хариу арга хэмжээ ба яаралтай тусламжийн чадавхыг бэхжүүлэх дэлхийн сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд урьдчилсан судалгаа хийх зорилготой байв.
2025-04-04

АТГ-ын даргыг улируулан томилж, ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы онцлох үйл явдлууд
2025 оны 4 дүгээр сарын 3-нд болсон УИХ-ын хаврын чуулганы нэгдсэн хуралдаан 55.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд нийтийн өргөдлийн цахим системд 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан иргэн Р.Шинэгэрэлийн Хувь хүний орлогын албан татварыг 1 хувь болгох тухай өргөдлийг хэлэлцүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
2025-04-04

Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт гарын үсэг зурлаа
Батлан хамгаалах яам болон Шинжлэх ухааны академи хамтран ажиллах шинэчилсэн санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2025 оны 4 дүгээр сарын 3-нд боллоо.
2025-04-03

Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна гэв
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчидтэй уулзалт хийж, тэдний үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдээ танилцууллаа.
2025-04-03

Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина
Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн урсгалын хурдыг нэмэгдүүлэх, хотын дэд бүтцийг шинэчлэх зорилгоор хэрэгжүүлж буй 24 мега төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд 18 байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ.
2025-04-03

Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байна
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо зохион байгуулагдаж буй Өвчтөний аюулгүй байдлын асуудлаарх дэлхийн сайд нарын 7 дугаар дээд хэмжээний уулзалтад оролцож байна.
2025-04-03

Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүх импортын бараанд татвар ногдуулах шийдвэр гаргасны дараа Хятадын Худалдааны яам хатуу мэдэгдэл хийж, тус шийдвэр нь хууль ёсны эрх ашгийг нь зөрчиж байгааг онцлон, хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
2025-04-03

МАН-ын бүлэг АТГ-ын даргыг улираан томилох Ерөнхий сайдын саналыг дэмжлээ
УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Авлигатай тэмцэх газрын даргыг улираан томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр Ерөнхий сайдын дэвшүүлсэн, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилуулах саналыг танилцуулсан байна.
2025-04-03

НҮБ-ын өндөр түвшний уулзалтад Монгол Улс дундаж орлоготой орны хувиар байр сууриа илэрхийллээ
Дундаж орлоготой орнуудын хөгжлийн асуудлаарх Нэгдсэн Үндэстний Байгууллагын өндөр түвшний уулзалт энэ сарын 1-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болов. Энэхүү уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц дахь дундаж орлоготой улс орнуудад тулгарч буй эдийн засаг, нийгмийн сорилтуудыг хэлэлцэж, шинэ арга, аргачлал бүхий дэмжлэг, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025-04-03

Донорын тухай хуулийн хэрэгжилт, эрхтэн шилжүүлэн суулгах нөхцөл байдалтай танилцав
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцууллаа. 2000 онд батлагдаж, 2018 онд шинэчлэгдсэн уг хууль нь хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураар цус, эс, эд, эрхтэн хандивлах харилцааг зохицуулдаг.
2025-04-02

Булган аймгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд ОБЕГ онцгойлон анхаарч байна
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуяныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга өвөлжилт харьцангуй өнтэй, хаваржилт таатай эхэлж буйг онцлон тэмдэглэж, цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна. Мөн Онцгой байдлын ерөнхий газар аймагт онцгойлон анхаарч ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.
2025-04-02

Транс-Азийн төмөр замын сүлжээний цахим шинэчлэлд Монгол Улс нэгдэнэ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Т
2025-04-02

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аян орон даяар эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэх, ажлын байрны аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх зорилготой Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025-04-02

БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана
БНСУ-ын Үндсэн хуулийн цэцийн мэдээлснээр Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 11:00 цагт болох бөгөөд уг хурлыг телевизээр шууд дамжуулан, олон нийтийг ажиглагчаар оролцуулах юм байна.
2025-04-02

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, 25 асуудал хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэлж, улс орны хөгжил, эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ удаагийн хуралдаанд нийт 25 асуудал багтжээ.
2025-04-02

Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа
Улаанбаатар хотын төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг “ФИДИК” гэрээний онол, хэрэглээний талаар мэдлэгтэй болгох цуврал сургалтад хамрууллаа. Энэ хүрээнд “ФИДИК” гэрээний төрөл, онцлог, Монгол Улсын хууль тогтоомжтой нийцэх байдал зэрэг өргөн хүрээний мэдээллийг өгч, 24 мега төслийг энэхүү олон улсын стандартын дагуу хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна.
2025-04-02